Шинэ мэдээ

Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа3 цаг 35 минутын өмнөНийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө3 цаг 53 минутын өмнөУлиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ3 цаг 54 минутын өмнөЧөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана4 цаг 8 минутын өмнөБ.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ4 цаг 10 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 27 минутын өмнө2018 - 09-22-ноос 09-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв4 цаг 32 минутын өмнөБаянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна9 сар 20. 10:24Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ9 сар 20. 10:1970 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна9 сар 20. 10:15Үс засуулбал эрхтэн хурц болно9 сар 20. 9:52Ихэнх нутгаар нойтон цас орно9 сар 20. 9:44Хуян нь хөөрдөг хүмүүст чухал зөвлөгөө9 сар 19. 12:43Анхааруулах самбар байршуулав9 сар 19. 12:40“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ9 сар 19. 12:37Цасан шуурга шуурч, хүйтэрнэ9 сар 19. 11:54Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ9 сар 19. 11:53Автобусанд сургалт зохион байгууллаа9 сар 19. 11:43Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно9 сар 19. 9:58Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 сар 19. 9:56

Мэдэгдэл

/10-р сарын 21/  -  16 цаг 28 минут

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ сарын 17-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй таван жилийн урт хугацааны гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрийн нийт дүн болох 100 гаруй тэрбум төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас ажлын тав хоногийн дотор “Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн.

Энэ асуудалд Эрдэнэт үйлдвэрээс албан ёсоор хариу тайлбар хийсэн байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албанаас гаргасан уг тайлбарт:

"УИХ-ын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хамруулах тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК нь улсын болон орон нутгийн аж ахуйн нэгж, үндэсний олон үйлдвэрүүдтэй хамтран ажиллах, дэмжих бодлого баримтлан ажилладаг.

Эрдэнэт үйлдвэр ХХК нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй олон жилийн бизнесийн хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд энэхүү олон жилийн найдвартай хамтын ажиллагаа болон туршлагатай үйлдвэрлэгчээс чанартай түүхий эд нийлүүлэх, худалдан авах хэрэгцээ шаардлаганд тулгуурлаж, бизнесийн уян хатан түншлэлийн хүрээнд энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр дээрх үйлдвэрүүдтэй 2017-2021 оныг хүртэл түүхий эд нийлүүлэх талаар хамтран ажиллах гэрээг байгуулсан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1011-д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно” гэж, 101.2-д “Энэ хуулийн 1011-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална” гэж, мөн тус заалттай холбоотойгоор Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар баталсан ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАРААНЫ ЖАГСААЛТ-ын 8.3-д “Шохой” , 9.1-д “Стандарт болон стандарт бус ган хийц”-ийг тус тус оруулсан байх тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудтай байгуулсан дээрхи гэрээнүүдийг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж байгаа болно.

Дээрх гэрээнд заасны дагуу бидний хамтын ажиллагаа хуулийн дагуу цаашид үргэлжлэх бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс уг гэрээтэй холбоотой ямар нэг урьдчилгаа төлбөр өнөөдрийг хүртэл хийгдээгүй болохыг та бүхэнд үүгээр уламжилья.

Иймд УИХ-ЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖИЙН МЭДЭЭЛЭЛД ДУРЬДСАНЧЛАН ДАРХАНЫ ХАР ТӨМӨРЛӨГИЙН БОЛОН ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭРТ 100 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ ШИЛЖҮҮЛСЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ НЬ ОР ҮНДЭСГҮЙ БОЛОХЫГ албан ёсоор мэдэгдэж байна.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC