Шинэ мэдээ

МУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн11 сар 20. 8:20Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно11 сар 20. 8:19Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52НДШ-ийг нэмэхийг эсэргүүцэж, Сангийн яамны гадаа жагсаж байна11 сар 15. 16:04С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгоно11 сар 15. 10:27Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо11 сар 15. 9:42ТЕГ-аас Үндэсний фронтынхонд анхааруулга өгөв11 сар 15. 9:24

О.Алтансүх: Ажилгүй байгаа нь эхнэр хүүхдээ хүчирхийлэх нөхцөл гэж тайлбарлаж болохгүй

/12-р сарын 7/  -  16 цаг 26 минут

Монгол Улсыг залуучуудын орон хэмээдэг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хариуцсан тусгайлсан агентлаггүй явж ирсэн билээ. Харин шинэ Засгийн газар байгуулагдсанаар залуучуудын асуудлыг хариуцсан тусгайлсан агентлагийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр байгуулаад удаагүй байна. 

Тус газрын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа.

-Залуучуудын хөгжил болон тэдний өмнө тулгардаг олон асуудлыг төрийн бодлогоор зохицуулах тусгайлсан агентлаг байгуулагдлаа. Залуучууд руу чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Өмнө нь залуучуудын асуудал зөвхөн салбар дундын зохицуулалтаар хэлэлцэгдэж, шийдэгддэг, тусгайлан хариуцсан төрийн байгууллага байсангүй. Харин энэ удаагийн УИХ, Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр ажиллах агентлаг байгуулах шийдвэрийг гаргасан. Манай байгууллага бол хэрэгжүүлэгч агентлаг. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт зөвхөн залуучуудын эрүүл мэнд, орон сууц, ажлын байр зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх талаар зургаан томоохон зорилтыг тусгасан. Энэ бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамгийн чухал хийх ажил. Өөрөөр хэлбэл залуучууд руу чиглэсэн эрүүл мэндийн ямар бодлого баримтлах, ажлын байртай холбоотой ямар дэмжлэг үзүүлэх вэ? гэх мэт Засгийн газраас санаачилсан бодлогуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Мөн түүнчлэн залуучуудыг өөрсдөөсөө шалтгаалж нийгмээ өөрчлөх эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр идэвхи зүтгэл гаргаж ажиллана. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан залуучуудын чиглэлээр хийх зорилт нь манай агентлагийн хийх ажил, газрын зураг гэж ойлгож болно.

-Залуучууд маань удахгүй бие даасан хуультай болохоор Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэсэн. Энэхүү хуулийн ач холбогдол, зорилгын талаар танилцуулахгүй юу? 

-Энэ бол Монголын залуучуудын томоохон байгууллага НАМЗХ-ны санаачилга, зүтгэл гэж болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ асуудлыг санаачлан 21 аймаг, олон арван сумдад хэлэлцүүлэг хийж залуучуудын саналыг тусгаж 2012-2016 оны УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч хэлэлцэж амжаагүй. Харин одоо манай салбарын сайдын ажлыг аваад энэ ажлаа үргэлжүүллээ. Хуулийн төсөл Засгийн газраар дэмжигдсэн, удахгүй УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг болон УИХ-д өргөн барих бэлтгэл ажлууд үргэлжилж байна.  Нэг зүйлийг онцлоход энэхүү хууль нь халамжийн бус хөгжлийн хууль байх юм. Хуулийн гол зорилго нь залуучуудын хөгжлийг дэмжих тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, идэвхи оролцоог сайжруулах, хариуцлагатай залуу иргэнийг төлөвшүүлж, тэднийг дэмжихэд чиглэнэ. Мөн тэдэнд эх орон ч үзлийг төлөвшүүлэх дорвитой ажил хийгдэх юм. Үүнээс гадна “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай сан” байгуулна. Энэхүү сангаар дамжуулан залуучуудыг тодорхой бизнес эрхлэх, эрүүл мэнддээ анхаарах, хамтран амьдрах хэв маягт суралцахад нь зориулж тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үзэл санаа туссан.

-Залуучуудын хөгжил өөрсдийнх нь хариуцлага, хүчин чармайлтаас шалтгаална. Тэдэнд хандаж юу хэлэх вэ? 

-Ёстой загатнасан газар маажлаа гэдэг шиг үг хэллээ. Залуучуудын хариуцлага, ухамсар нь тэдний, цаашлаад нийгмийн хөгжлийн гол эргэлтийн цэг болох үедээ байна.

Бид сайн эцэг, эх байж үр хүүхдээ хайрлаж, эрүүл хүн болгон өсгөж, зөв хүн болгож хүмүүжүүлэх нь улс эх орныхоо өмнө хүлээх иргэний журамт үүрэг гэдгээ ухамсарлая. Гэтэл төлөвлөөгүй гэрлэлт, салалт, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нь  залуус бидний сэтгэлгээний, хариуцлагын үнэн дүр төрхийг харуулдаг. Энд тоо баримт дурьдахыг урьтал болгосонгүй. Бүгдээрээ л мэдэж, сэтгэл нь зовинож байгаа. Гэхдээ бүгдийг бусдаас нэхэх биш бид өөрчилж чадна гэсэн хандлага, бодитой санаачилга ус агаар шиг хэрэгтэй байна. Цалин багатай байгаа нь гэр бүл салах шалтгаан, ажилгүй байгаа нь эхнэр хүүхдээ хүчирхийлэх нөхцөл гэж тайлбарлаж болохгүй биз дээ. Тиймээс залуу хүн бүр эх орныхоо өмнө сэтгэлгээний хувьсгал хийх үүрэг хүлээж байгаа гэж ухамсарлаасай.

Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC