Шинэ мэдээ

Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй11 минут 56 секундын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ16 минут 8 секундын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-нд түр хаана7 сар 17. 10:45Үс засуулбал өвчин ирнэ7 сар 17. 10:44Улаанбаатарт 30 хэм дулаан байна7 сар 17. 10:42Сэтгэц нөлөөт эмийг хуурамч жороор олгож байжээ7 сар 16. 17:20Ерөнхийлөгч:УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг хүргүүлжээ7 сар 16. 13:57Баяр наадмын өдрүүдээр 14 хүн усанд осолдож нас баржээ7 сар 16. 13:37

"Фортуна" Батбаяр болон Хөгжлийн банкны экс удирдлагуудыг шалгах АТГ, ЦЕГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа

/1-р сарын 4/  -  13 цаг 31 минут

Хөгжлийн банкыг тойрсон дуулиан шуугиан тасралтгүй үргэлжилсээр байна. АТГ-аас тус банкны зарцуулалтыг шалгах явцад одоо ч "но"-той, "ноцтой" баримтууд дэлгэгдсээр байгаа юм. Тухайлбал, цагаан сараар сайдтай золгохдоо хамгийн сайхан дээл өмссөн эрхмийг 3.5 сая төгрөгөөр урамшуулаад, гадаад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэчихсэн. Монголчуудын амь амьдралыг барьцаанд тавьж, улсаа ломбардаад босгосон бондын мөнгийг нь ямар ч тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийж улсын мөнгийг гарын салаагаараа хайр найргүй урсгаж ирсэн нь ил болоод байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд оёмол бүтээгдэхүүнийг дэлхийн жишигт хүргэнэ хэмээн сүржин нэр, уриатай төсөл боловсруулж 2 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байтал үйл ажиллагаа эрхэлдэг газар дээр нь очиход 7 ширхэг оёдлын машинаас өөр зүйл байхгүй байсан нь ил болсон. Энэ мэт Хөгжлийн банктай холбоотой алдаа завхарлууд гарсаар байгаа нь харамсалтай. Тэгвэл тус банкны үйл ажиллагааг шалгахаар хамтарсан ажлын хэсэг гарсан байна. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нарын  бүрэлдэхүүн багтаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд манай сайтаас хүргэж байсан нийтлэлүүдийг санаж байгаа бол Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой маш ноцтой 30 гаруй зөрчил бий болсон байдаг.  Дахин сануулахад, дээл өмссөн ажилчнаа урамшуулсан, гадаад томилолтын хэтэрхий гэхэд арай л хэтэрхий тансаглалууд, төсөл хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх боломж бололцоо гээд наад захын шалгууруудыг нь огт тодорхой болгоогүйгээр зээлийг эмх замбараагүй тараасан. Мөн алдаатай тушаал шийдвэрээс болж улс их хэмжээний алдал хүлээсэн гээд тоочоод барахгүй их "но" илэрч байсан юм. Дээрээс нь нэмээд Хөгжлийн банкны удирдлагуудын цалин, хангамж гэж сонссон хүн итгэмээргүй сансрын тоо баримтууд ил болж иргэдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж билээ.

Тиймдээ ч АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Б.Чимэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC