Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

Ж.Одгарьд: Тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохионо

/1-р сарын 5/  -  9 цаг 44 минут

Жилийн жилд Цагаан сарын баярыг хэдэнд тэмдэглэх вэ гэх асуудал иргэдийг төөрөгдүүлдэг. Энэ жил ч мөн адил энэ асуудал давтагдаж иргэдийн санааг чилээж эхэллээ. Тодруулбал, Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооноос Хаврын тэргүүн сарын шинийн 1-н буюу Сар шинийн баяр 2017 оны нэгдүгээр сарын 28-нд тохиож байгаа хэмээн мэдээлсэн. Энэ нь иргэдийг эргэлзэх, талцахад хүргээд байна. 

Тиймээс бид энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьдаас тодрууллаа.


-
Сар шинийн баяр яг хэдэн сарын хэдэнд болох вэ. Гадуур нэгдүгээр сарын 28-нд болно, хоёрдугаар сарын 27-нд болно гэх хоёр өөр мэдээлэл цацагдаад байна?

-Энэ жилийн сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохионо. Гандантэгчэнлин хийд, Бурханы шашны зонхилох байгууллагууд, төр засгийн зүгээс ч  нийтлэг мөрдөж буй он тооллын зурхайгаа алдаа мадаггүй гэж хүлээн зөвшөөрдөг. Ард иргэд олон хүний өөр өөр мэдээлэлд автахгүйгээр төрийн барьж байгаа баримтлал, шашны зонхилох байгууллагуудаас барьж байгаа зурхайн ёсоор голчилж явбал зөв болов уу.

-Ирэх жилийн ноён нуруу зурхайд хэр бууж байна вэ?

-Жилийн ерөнхий төлөв байдлыг тодорхойлох Шороон үхрийн зурлагаар хаврын эхэн сар гарахаас өвлийн адаг сар хүртэлх 12 сарын хугацаанд ямар үйл явдал болох вэ гэдэг ерөнхий багцаа тооцоог гаргадаг. Энэ жил яг л энэ зурлагынхаа дагуу буюу улирлын тариа ургац сайн ургах, хаврын сарууддаа хур тунадас ихтэй боловч тайван амгалан байх, зуны сарууд мөн хур тунадас ихтэй тариа ногоо ихтэй байх, намрын сүүл саруудад цочир хүйтрэх, мөн өвөлдөө илүү сартай учир урт өвөл болж, цочир хүйтрэх магадлалтай бөгөөд өвлийн сүүл саруудад анхаарвал зохиуштай гэх мэтээр бичигдсэн байгаа.

-Битүүлэх ёсны тухайд, битүүний өдөр айл болгон тотгон дээрээ гурван мөс тавьдаг шүү дээ. Энэ ямар учиртай юм бол?

-Сар шинийн баярыг тэмдэглэх ёсны нэгэн гол зан үйл улирч буй оноо үдэж, шинэ оноо угтах “битүүлэх” ёс юм. Битүүн гэдэг нь сар бүрийн 30 буюу Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг. Энэ өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Учир нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээн бэлгэддэг.  Битүүний үдэш үүдний тотгон дээр өвс, мөс тавьдаг нь Лхам бурханы хүлэгт идээ ундаа өргөж байгаа юм. Битүүний өдөр бурхан шашны сүм хийдүүд “Лхам бурхан”-ыг тахидаг. Шинийн нэгэний өглөө Цэдор лхам буюу шинэ жилийн тахилга зан үйлээ үйлддэг.

-Мөр гаргах утга учрын тухайд?

-Цагаан сарын шинийн нэгэний өглөө монголчууд зүг мөр гаргадаг сайхан уламжлалтай. Хийморийн зүгт гараад хишиг буяны зүгээс ирдэг. Энэ нь тухайн жилдээ өдөр бүр ирэх, одох бүхэн барчадгүй сайн сайхан байхыг бэлэгдэн зүг мөр гаргах ёсыг үйлддэг. Тэрчлэн жилийн эхэнд ялангуяа шинийн нэгэнд хиймортой байх аваас тэр жилдээ хийморьтой байна гэж үздэг.

-Эмэгтэй хүн болон хүүхдүүд мөр гаргах албагүй гэж ярьдаг энэ ямар учиртай вэ?
-Ер нь тэгж хэлдэг дээхэн үед гэрийн эзэн мөрөө гаргачихад болно гэж үздэг байсан гэнэ лээ. Ялангуяа бие давхар эмэгтэй хүн, нялх хүүхэд зүг мөр гаргаад байдаггүй байсан. Учир нь айл гэрийн эзэн гэдэг утгаар гэрийн эзэн гаргахад болдог гэдэг. Гэрийн эзний явдал мөр, үйл ажил бүрээс тухайн айлын хэрхэн байх шаалтгаалдаг гэж үздэгтэй холбоотой. Онцгой шаардлагагүй бол бусад гэр бүлийг гишүүд гаргах шаардлагагүй. Харин жил орж байгаа, мэнгэ голлосон хүүхэд эмэгтэйчүүд зүг мөр гаргах тухайн жилийн нэгэн засал ч болдог гэж сонсож байсан. Тийм болохоор сүсэгтэн олон хэрхэн үйлдвэл  өөрийн сэтгэлд зохилтой байна түүгээрээ шийдэх нь зөв юм. Тулган шаардаж буй зүйл биш болхоор яаж үйлдэх нь сүсэгтэн олонд үлдэж байна.

-Шинийн 1-15-ны дотор ном уншуулбал сайн гэж лам хуврагууд ярьдаг. Сар шинэ гарахаас өмнө ирэх жилийнхээ заслыг хийлгэчихэж болдог юм болов уу?
- Ер нь монголчууд шинэ жил гарахад, намрын улиралд, эсвэл жилээ угтаж  тухайн жилийн сайн сайханаа даатгаж, барчад тотгороо арилгахын тулд заслын зан үйл хийлгэдэг байсан байх юм. Заавал энэ өдрүүдэд хийлгэх албатай биш л дээ. Хэрэв засал ном уншуулбал илүү их буянтай буюу тустай гэж үздэг. Шинийн 1-15-ны өдөр нь Бурхан багшийн тэрсүүдийн зургаан багш тэргүүтэн буруу үзэлтнийг номхотгосон өдөр хэмээн түүх шастирт тэмдэглэсэн байдаг. Энэ өдрүүдэд засал номоо уншуулбал буян их арвижина хэмээн үзэж  бэлэгшээдэг. Буян их хураах гэж хэлээд байгаа биз үүнд гол учир нь байгаа юм. Засал ном хуруулах гэдэг буян хураахын тулд гэдгийг сүсэгтэн олон сайн ойлгох хэрэгтэй.

Т.Гэрэл

 
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC