Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа1 сар 18. 14:16"Ж.Батзандан гишүүн арай дэндүү дээрэлхэж байна"1 сар 18. 11:09"МАН-ынханы титэм үг хэтрээд байна"1 сар 18. 10:42Чуулган хуралдаж байна1 сар 18. 10:32БХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ1 сар 18. 8:48Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна1 сар 18. 8:33Улаанбаатарт -12 хэм хүйтэн1 сар 18. 8:31Үс засуулахад тохиромжгүй1 сар 18. 8:30"ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хяналтгүйгээр зээл авсан"1 сар 17. 8:56Хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо1 сар 17. 8:40Үс засуулбал эрхтэн хурц болно1 сар 17. 8:38Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн1 сар 17. 8:37С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо1 сар 16. 16:09Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно1 сар 16. 14:4217.2 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ1 сар 16. 13:52Ерөнхий сайд: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана1 сар 16. 13:01Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав1 сар 16. 10:48Байнгын хороод хуралдана1 сар 16. 9:50Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ1 сар 16. 9:08Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо1 сар 16. 9:04

Ажлын хэсэг Хөгжлийн банкыг мөнгө угаасан эсэхийг шалгаж тогтооно

/1-р сарын 7/  -  10 цаг 13 минут
Цагаан сараар хамгийн гоё дээл өмсч сайдтайгаа золгосон эрхмийг 3.5 сая төгрөгөөр урамшуулдаг, гадаадад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэж, төсвийн мөнгө үрэн таран хийсэн, 7 ширхэг оёдлын машинд 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийсэн гээд 30 гаруй зөрчил, "но" илэрсэн Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-т шалгаж буй. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг ч шалгаж эхэлсэн. Түүнийг  “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Улмаар Н.Батбаяр болон Хөгжлийн банкны экс удирдлагуудын хэргийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 
 
Тэгвэл шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс Улсын Ерөнхий прокурор тушаал гарган АТГ, ЭЦГ, ЦЕГ-ын мөрдөн байцаагчдаар бүрдүүлсэн ажлын хэсэг гаргах шийдвэр гаргасан. 
 
Харин саяхан томилогдоод буй ЦЕГ-ын газрын дарга, тэргүүн комиссор Ө.Энхтөр анхныхаа тушаалыг гаргаж, хэргийг шалгах ажлыг хэсэгт багтаад буй ЦЕГ-ын бүрэлдэхүүнд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийнхнийг нэмж оруулжээ.  Тэд Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн эсэх, мөнгө угаасан үйлдэл байгаа эсэхийг тогтооход АТГ-ынханд дэмжлэг үзүүлэх юм байна.
 
Уг хэрэгт холбогдсон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүс нь албан тушаалаа урвуулан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулаад, бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан нь АТГ-ын шалгалтын явцад ил болоод байгаа юм. Тодруулбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр хаврын чуулганаар батлах хуультай ч энэ заалтыг 2012 оноос хойш огт мөрдөөгүй. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, УИХ-аас батлаагүй, хэлэлцээгүй төслийг санхүүжүүлж байсан нь тодорхой болсон юм. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хороололд санхүүжилт олгохдоо Засгийн газрын тогтоол гаргалгүй, УИХ-аар батлуулалгүй Хөгжлийн банкнаас гаргасан нь тодорхой болсон байдаг. 
 
Б.Чимэг 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC