Шинэ мэдээ

Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36

Амьдралын түүх: "Ажил хийж чадахгүй бол зайл нохойн гөлөг минь

/1-р сарын 12/  -  14 цаг 20 минут

Өнгөрсөн жил 20-н жилийнхээ ойн аяллын зургийг оруултал надаас нэг хүн "бүтэн жилжингээ ажил хийхгүй ямар мөнгөөрөө ингэж их аялдаг байна" гэж асуусан байсан. Сайхан асуулт байлаа. Тэр асуултыг асуусан хүнд их баярлалаа. Монгол хүн ам нээвэл уушиг нээ гэдэг сайхан үг байдаг даа. Өөрийнхөө амьдралыг залуу үеийнхэндээ зориулаад нэг сайхан хүүрнэмээр санагдлаа. 

Нэг ёсондоо 20-н жилийн ойн аялалдаа зориулж хуримтлуулсан мөнгөтэй хайрцгаа задалж үзүүлье. Тэр хайрцаг дотроос маань юу юу гарч ирэхийг таалан соёрхоцгооно уу

20-н жилийн ойн аялал маань хүн бүхэн атаархам сайхан байгаа хэдий ч 20-н жилийн өмнөх амьдрал маань хүн атаархах нь битгий хэл одоо зарим хүн тэгж амьдрахаас айхаар амьдралаар эхэлсэн юм ................

Юуны түрүүнд тэр үед охиныг маань өсгөж өгсөн ах эгч хоёртой баярлалаа гэж хэлье.
Энэ үед эхнэр маань 20-н настай байсан юм. Бид хоёр хэлд хөлд ороогүй байсан 8-н сартай охиноо манай ах дээр орхиод Солонгост хамт хараар 5-н жил ажиллаж байсан үеийн бичлэг. Уг нь нярай охиндоо өгөх юугаар ч орлуулшгүй эхийн сүүгээ энэ амьдралыг босгохын тулд эхнэр маань чинэрсэн хөхөө Солонгост ажиллаж байсан ажлынхаа жорлонд нууцаар орж саагаад жорлонлуу асгадаг байсан юм. Яагаад гэхээр хэлье гэхээр хэл мэдэхгүй. Мэдлээ ч тэдний ёсонд тийм зүйл байдаг ч юм уу ойлгох юм уу мэдэхгүй. Гадаадын хар ажилчинд янз бүрийн тавь тух, хүний эрх мэрх, зовлон мовлон ярих эрх байхгүй л дээ. Дуугүй л хий гэснийг нь хийж л байвал сайн ажилчин болно ...
Нэг удаа би ажлаа хийж байгаад зүүрмэглэсэн байсан юм. Тэгтэл гэнэт нэг хүн намайг цохиод би сэртэл Солонгос дарга маань намайг "ажил хийж чадахгүй бол зайл нохойн гөлөг минь" гэж байсан юм. Ийш тийшээ хартал бүх хүн надлуу харчихсан тэр дундаас би сандарсан нүдээр намайг ширтэх эхнэрээ олж хараад бушуухан гэмээ хүлээж "Захирлаа уучлаарай дахиж би тийм алдаа гарахгүй намайг нэг удаа өршөөнө үү" гэж уучлалт гуйгаад бид хоёр ажилтайгаа үлдсэн юм. Дараа нь завсарлагаанаар эхнэр маань над дээр хүрч ирээд. "Яасан өвдсөн үү" гээд миний хацрыг элэхэд харин нэг сайхан сэтгэлээ онгойтол уйлмаар санагдаж билээ хэхэ. Би галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насандаа явсан учраас даргыг эргүүлж зохиж унагаагаад эхнэрээ хөтлөөд тэр ажлыг хаяад гарч болох байсан ч. "Би юуны төлөө ажиллаж байгаа билээ. Охин маань тэнд юуны төлөө ганцаараа өсөж байгаа билээ. Эхнэр маань юуны төлөө гэм хийсэн хүн шиг жорлонд орж чинэрсэн хөхөөс сааж эхийн ариун сүүгээ жорлонд асгаж байгаа билээ гэж бодсон юм" ......

Бид хоёрт анх амьдрал 2 сонголт өсгөн
1-т хүүхдээ өөрсдөө өсгөөд байгаагаараа амьдрах
2-т хүүхдээ хүнээр өсгүүлээд байгаагаасаа илүү амьдрах
Боловсрол мэдлэг, ажил сургуульгүй байсан залуу гэр бүл бид хоёр амьдралын эрхээр өөрсдөдөө итгэж 2-дахь сонголтыг нь сонгосон
Одоо байгаа амьдрал маань ингэж л боссон. Үүнийг л би хойч үе залуучууддаа одоо ба өнгөрсөн цагаараа харьцуулаад ойлгуулахыг хичээдэг юм даа.
Сонголт үргэлж чиний гарт.
Хамгийн зөв сонголт бол амьдралд хэдий чинээ эрт оочирлоно төдий чинээ олон сонголттой зүйлээс авах зүйлээ хурдан авна ...
Номын гарчиг эхэндээ
Амьдралын гарчиг сүүлдээ байдаг тул
энэ хорвоод учиргүй зовлон учиргүй жаргал гэж нэгээхэн ч үгүй ээ ....

Энэ дашрамыг ашиглаад энхрийхэн жоохон охин байхдаа над дээр ирж.
Миний хийсэн алдаа болгоныг уучилж өршөөнө.
Хэний ч биш хэзээд зөвхөн миний талд бат зогссон эхнэртээ энэ дэлхийгээс илүү том хайртай шүү гэж хэлье

Өнгөрсөн жилийн 60 хоногийг энэ аяллуудад зориулсан бол үлдсэн 300 хоногт бусдын адил ажлаа хийгээд утаа түгжрээ дундаа хүүхдүүдээ сургууль дан хүргэж өгч аван амьдарсан байгаа. Би чинь эх орондоо амьдраад гадаадаар аялагч үндэсний аялагчдын нэг шүү дээ. Одоо ч гэсэн би Америкт аялангаа өдрийн ажил олдвол ашгүй гээд ажил хийгээд явж л байна.
Харин хүүхдүүд хичээл сургуультай үед ийш тийшээ явахад маань доорх бичлэг дээр гарч байгаа Солонгос явахдаа орхиод явсан өлгийтэй жоохон охин маань одоо өсөж том болоод их сургуульдаа сурахын хажуугаар ажиллаас маань хийлцээд дүү нараа яг ээж шиг нь харж бөөцийлөөд мундаг их тус болж байгаа даа. Хөөрхий яг найзууд шиг зүгээрээ санаа зоволтгүй би чадна та хоёр зүгээр сайхан газар очоод сайхан юм үзээд ир. Харин ирэхдээ надаа гоё юм авчраарай гэдэг юм хэхэ. Залуудаа хүүхэдтэй болчхоор ийм л сайхан эрт ач тусыг үздэг юм байна лээ

Тэгээд надаас залуучууд хүүхдээ орхиод эсвэл хүүхдээ аваад гадаадад очиж ажиллавал яах бол гэж их асууж байгаа учир миний өөрийн туулсан түүхээсээ өгч чадах хамгийн бэст хариулт маань энэ шүү. Хүн нэг бүрт хариулт өгч чадахгүй байгаадаа хүлцэл өчье гэж дамжуулъя

Эх сурвалж: Bat Munh 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC