Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

"Samsung"-ийн дэд ерөнхийлөгчийг сэжигтнээр татан байцааж байна

/1-р сарын 12/  -  17 цаг 51 минут

Өмнөд Солонгост дэгдсэн авлигын томоохон хэрэгт “Samsung” корпорацийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёныг сэжигтнээр татан байцааж байна.

Хоёр охин компанийг нэгтгэхэд улс төрийн дэмжлэг авахын тулд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийн удирдаж байсан ашгийн бус сангуудад хандив өгсөн гэж тус компанийг буруутгаж байгаа юм.

Дээрх дуулиан шуугианы улмаас өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Пакийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.

И Жэ Ён өнөө өглөө Сөүлийн Прокурорын газарт очих үеэрээ сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “энэ хэргийн улмаас компаниа сайн талаас нь харуулж чадаагүйдээ гүнээ харамсч байна” гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр прокурорууд “Samsung” корпорацийн хоёр ч удирдах албан тушаалтныг байцаасан аж. Гэхдээ тэднийг гэрчийн хувиар байцаажээ.

Цахилгаан бараа үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “Samsung” компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Samsung C&T” болон өөр нэг охин компани “Cheil Industries” хоёрыг өнгөрсөн онд нэгтгэсэн ажээ.

Прокуроруудын үзэж байгаагаар, тус хоёр компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авсны хариуд Чой Сун  Сил болон түүний охины эзэмшил дэх компанид “Samsung” 3.1 сая доллар өгсөн байна.

И Жэ Ён гэж хэн бэ?

  • “Samsung” корпорацийн өв залгамжлагч 
  • “Samsung”-ийг үүсгэн байгуулагч И Бён Чол-ын ач хүү, тус корпорацийн одоогийн ерөнхийлөгч И Кун Хэ-гийн ганц хүү
  • Өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-нд “Samsung”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болсон
  • Өдгөө 74 настай эцгийнхээ халааг аван “Samsung”-ийн ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC