Шинэ мэдээ

Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36

ДЭМБ: Тамхины улмаас жилд 1 их наяд долларын хохирол учирч байна

/1-р сарын 13/  -  9 цаг 20 минут

ЖЕНЕВ./Nikkei/. Тамхины улмаас дэлхийн эдийн засагт жилд 1 их наяд долларын хохирол учирч байгаа бөгөөд 2030 он гэхэд одоогийнхтой харьцуулахад 30 гаруй хувиар илүү олон  хүн амиа алдах эрсдэлд байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон АНУ-ын Хорт хавдар судлалын хүрээлэнгээс хамтран явуулсан судалгааны тайланд бичжээ.

Тамхи, тамхидалтын улмаас учрах хохирол нь дэлхийн хэмжээнд тамхины татвараас олдог мөнгөнөөс асар ихээр давжээ. ДЭМБ-ын тооцоолсноор, 2013-2014 онд тамхины татварын орлого 269 тэрбум орчим доллароор хэмжигдэж байв.

Судалгааны тайланд “одоогоор тамхинаас үүдэлтэй өвчний улмаас жилд 6 сая орчим хүн амиа алдаж байгаа бол 2030 он гэхэд энэ тоо 8 саяд хүрэх төлөвтэй байна. Тамхины улмаас амиа алдаж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудын иргэд байна” гэжээ.

Тамхичдын 80 орчим хувь нь эдгээр улс орнуудад амьдарч байна. Тамхины тархалт багасч байгаа боловч тамхи татдаг хүмүүсийн нийт тоо нэмэгдсээр байна.

Тамхинаас хэрхэн ангижрах вэ? 

Тамхины үнэ болон татварыг өсгөх, тамхи үйлдвэрлэдэг компаниуд сурталчилгаа явуулж байгааг бүрэн хориглох, алдартай зурагнууд дээр тамхины хор хөнөөлийн талаарх анхааруулга байрлуулах зэрэг хямд бөгөөд үр дүнтэй бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Мөн тамхины татварын орлогыг тамхины эсрэг кампанит ажлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацах, тамхинаас гарах хүсэлтэй хүмүүсийг эмчлэх зэрэгт зарцуулах нь зүйтэй.

ДЭМБ-ын тооцоогоор, улс орнууд 2013-2014 онд тамхинд хяналт тавихад 1 тэрбум хүрэхгүй доллар зарцуулжээ.

Г.Доржханд 

Эх сурвалж: Монцамэ.мн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC