Шинэ мэдээ

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ3 цаг 20 минутын өмнөТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 16-НД ЭХЭЛНЭ3 цаг 22 минутын өмнөУлаанбаатар хот жолооч нарт хамгийн ээлгүй дэлхийн хоёр дахь хотоор шалгарав3 цаг 24 минутын өмнөД.Гантулгад хоёр жилийн хорих ял оноолоо3 цаг 27 минутын өмнөМонгол иргэд Парагвай улс руу визгүй зорчдог боллоо6 цаг 57 минутын өмнөТомуу, томуу төст өвчнөөс сэргийлье6 цаг 57 минутын өмнөУИХ-ын байнгын хороод хуралдана11 сар 13. 8:45Цаг агаарын урьдчилсан мэдээ11 сар 13. 8:36Энэ өдрийн зурхай11 сар 13. 8:26Завхан аймагт цас их орсны улмаас авто замын хөдөлгөөнийг хаажээ11 сар 12. 9:17ДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ11 сар 11. 19:09Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд...11 сар 11. 14:272020 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлнэ11 сар 11. 10:26УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана11 сар 11. 9:53Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ11 сар 11. 9:53Хошууч генерал Б.Баярмагнай "Монголын Үндэсний фронт"-ыг орхилоо11 сар 11. 9:47Энэ өдрийн зурхай11 сар 11. 9:46Цаг агаарын урьдчилсан мэдээ11 сар 11. 9:45УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна.11 сар 8. 11:56Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав11 сар 8. 11:02

Жо Байденыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав

/1-р сарын 13/  -  10 цаг 38 минут

Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын хамгийн өндөр дээд шагнал болох "Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон"-г Жо Байденд гардуулан өгөөд, түүнийг “бидний мэдэх хамгийн сайн дэд ерөнхийлөгч” гэж тодорхойллоо.

АНУ-ын хамгийн дээд шагналын эзнийг Б.Обама зарлах мөчид найман жилийн турш баруун гар нь болж явсан Ж.Байден цочин давхийжээ. Ж.Байден камераас холдож, нулимсаа арчаад одонгоо авахаар индэрт гарсан байна.

Халаагаа хэдхэн хоногийн дараа өгөх гэж буй Б.Обама Америкийн хамгийн нэр хүндтэй шагналаар өөрийнхөө баруун гар болж явсан хүнийг шагналаа. 

Одон авсны дараа Ж.Байден ярилцлага өгөхдөө “би цаашид ч Ардчилсан намынхаа улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно” гэжээ.

Жо Байдены сэтгэл хөдлөн нулимс дуслуулж байгааг харуулсан зургуудаар твиттер дүүрсэн байна.

 Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон

  • АНУ-ын хамгийн нэр хүндтэй дээд шагнал
  • 1963 онд Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди “Эрх чөлөөний одон”-г халж, оронд нь “Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон”-г бий болгожээ.
  • АНУ-ын аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, дэлхийн энх тайвныг хамгаалах, соёл болон нийгмийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг энэ одонгоор шагнадаг
  •  Улс төр, бизнес, цэрэг, дуу хөгжим, кино болон сэтгүүл зүйн салбарынхан голдуу хүмүүс энэ шагналыг хүртээд байна.                                                     

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

 
 
2
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC