Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшинэ5 сар 24. 13:56"УИХ-ын үйл ажиллагаа бүр гөлийчлөө"5 сар 24. 13:47ТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж ү5 сар 24. 13:32Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэлээ5 сар 24. 13:26Улаанбаатарт бороотой5 сар 24. 13:22"Талийгаачийн хамар, амнаас нь цус гарсан байсан"5 сар 23. 13:55"АН үнэхээр гашуудаж, эмгэнэж байгаа бол камер, микрофонгүй газар буян үйлд"5 сар 21. 13:27"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд болж байна5 сар 18. 15:12Ардчилсан нам гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна5 сар 18. 14:23"Ерөнхийлөгч хуулиа уншдаггүй юм гэхэд ядаж хуулийнхаа нэрийг унш"5 сар 17. 14:28"Нэг мөсөн намаас хөөчих"5 сар 17. 12:38МАН:УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улстөрийн хариуцлага тооцохоор болжээ5 сар 17. 12:28Эрүүл мэндийн яамны нэр бүхий мэргэжилтнүүдийг авлигалын хэргээр саатуулжээ5 сар 17. 11:31Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна5 сар 17. 11:05Сайжруулсан түлш борлуулах цэгүүд5 сар 17. 11:03Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 сар 17. 10:16Улаанбаатарт 10 хэм дулаан байна5 сар 17. 10:15Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна5 сар 16. 14:30Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д хандлаа5 сар 16. 14:02Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ5 сар 16. 13:27

Б.Обама "нойтон хөл, хуурай хөл”-ийн бодлогыг халав

/1-р сарын 13/  -  15 цаг 48 минут

ВАШИНГТОН. /Nikkei/. Визгүйгээр АНУ-д ирсэн кубачуудад оршин суух эрх олгох бодлогыг Ерөнхийлөгч Барак Обама төгсгөл болголоо.

20 жилийн турш явуулсан энэ бодлогын ачаар АНУ-ын нутаг дэвсгэрт орж ирсэн Кубын цагаачид ирснээсээ хойш нэг жилийн дараа хууль ёсны байнгын оршин суугч болдог байсан юм.

Б.Обамагийн энэ шийдвэрийн хариуд, АНУ-аас албадан гаргасан кубачуудыг хүлээж авч эхлэхээр Гавана тохиролцжээ.

Уг шийдвэрийн талаар Америкт амьдардаг кубачууд “хүний эрхийг зөрчдөг, хүний эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа улс орныг Вашингтон өөгшүүлж байна” гэж ярьж байна.

Ерөнхийлөгч Б.Обама халаагаа өгөхөд 10 хүрэхгүй хоног үлдээд байгаа хэдий ч Кубатай харилцаагаа сайжруулахын тулд хүчин чармайлт гаргасаар байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “бусад улсын цагаачдын адил хуулийн дагуу кубачуудыг хүлээн авахын тулд бид энэ өөрчлөлтийг хийж байна” гэжээ.

Кубын Засгийн газар Б.Обамагийн энэ шийдвэрийг “АНУ-Кубын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам” гэж  сайшаажээ.

Харин Б.Обамагийн халааг авах гэж буй Дональд Трамп Кубатай харилцах тал дээр хатуу байр суурь баримталдаг бөгөөд хоёр улсын харилцаанд гарсан өөрчлөлтийг "хөмрөн хаяж" магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

“Нойтон хөл, хуурай хөл”-ийн бодлого нь зөвхөн кубачуудад хамаарч байсан юм.

Энэ бодлогын хүрээнд, Кубаас зугтан гарсан хүмүүс далайгаар АНУ-ын эрэгт хүрэлцэн ирж, хуурай газарт хөл тавьсан л бол АНУ-д оршин суух эрхийг автоматаар авдаг байсан билээ. Харин хуурай газарт хөл тавьж чадалгүй баривчлагдсан тохиолдолд цагаачдыг албадан буцаадаг байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ.мн

 
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC