Шинэ мэдээ

Прокурорын орлогч, АТГ-ын даргыг томилох асуудлыг түр хойшлууллаа4 цаг 1 минутын өмнө"ЖДҮ-тэй холбоотойгоор УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан"5 цаг 56 минутын өмнөМАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийн талаар хуралдаж байна6 цаг 21 минутын өмнөЗургаан настай хүү осгож нас баржээ3 сар 22. 12:53Э.Эрдэнэжамъяан Е.Сагсай прокурорын хууль бус бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэв3 сар 22. 11:08Чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлнэ3 сар 22. 8:57Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ3 сар 22. 8:56“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов3 сар 22. 8:50Чөлөөт, сонгомол бөхийн “U23" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс3 сар 22. 8:49Аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ3 сар 22. 8:47С.Амарсайхан: Казах түмэн улс, нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан3 сар 22. 8:43Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо3 сар 22. 8:39Үс засуулахад тохиромжгүй3 сар 22. 8:38Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна3 сар 22. 8:38“Хууль шүүхийн байгууллагаар далайлгаж миний амыг үдэх гэж байна”3 сар 21. 13:19“С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэгдэж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 1937 оны эрүүдэн шүүх аргаар шүүсэн”3 сар 21. 11:28Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна3 сар 21. 10:48Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхимтай боллоо3 сар 21. 10:43Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээх асуудлыг судлах ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа3 сар 21. 8:54УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана3 сар 21. 8:52

М.Батчимэг: Нефть боловсруулах үйлдвэртэй болох цаг нь аль эрт болсон

/1-р сарын 16/  -  10 цаг 10 минут

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгараад буй хямралыг бид хохирол багатай даван туулах арга зам сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон нүүрлээд буй хямралыг бид хэрхэн хохирол багатай даван туулах вэ. Үүнд ямар арга зам байна гэж та харж байна вэ?

-Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал амаргүй байна. Улсын төсвийн алдагдал жилээс жилд өсч, өрийн дарамт маш их болж, бид төсвийнхөө орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг зээлийн төлбөрт төлж байна. Мөн төгрөгийн ханш унасан, валютын нөөц хумигдсан. Эдийн засгийг эрүүлжүүлэгч мөнгөний эргэлт нь саатчихсан. Бизнес зогсонги байдалд орсон, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг олон үзүүлэлтээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ.

Эдийн засагт гал унтраах арга хэмжээ авах шаардлагатай байгааг УИХ, Засгийн газар янз бүрээр л харж байх шиг байна. Гэхдээ хамгийн гол нь эдийн засгийн нөхцөл байдалд урт хугацаанд, үр дүнтэй арга хэмжээ авъя, гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, дотоодын бизнеэс эрхлэгчдийг дэмжье гэвэл улс төрийн, татварын, тайван бизнес эрхлэх тогтвортой орчин хэрэгтэй. Тогтвортой орчин бүрдүүлж байж л Монголд бизнес цэцэглэнэ, ажлын байр нэмэгдэнэ. Энэ хэрээр орж ирэх валютын урсгал нээгдэж, төгрөгийн ханш чангарна шүү дээ.

-Тогтворгүй байдал улс төрийн шалтгаантай. Тэгэхээр яавал энэ байдлыг засах бол?

-Миний бодлоор эдийн засгийн хямрал улс төрийн шалтгаантай. Товчхондоо бол засаглалын хямрал. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх олон шийдвэрүүд мэргэжлийн түвшинд хийсэн тооцоо судалгаатай гэхээсээ илүү улс төрийн нам, бүлэг фракцын тохиролцооны дүнд гарч байгаа. Хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэрүүд ийм маягаар шийдэгдэж байгаа нөхцөлд эдийн засаг урт хугацаандаа бат тогтвортой, өсөлтийн ирээдүй сайхан байна гэж хэлэх боломжгүй.

Монгол Улс баян орон. Байгалийн баялгийн асар их нөөцтэй. Өргөн уудам газар нутагтай. Аялал жуучлал хөгжих бүрэн боломжтой.

Гагцхүү манай улсын засаглал зөв байх хэрэгтэй. Засаглал зөв байвал эдийн засаг сэргэж, хөгжих боломж бидэнд бий. Богинохон хугацаанд Монгол Улс үсрэнгүй хөгжиж болно гэдгийг бид тодорхой хугацаанд мэдэрсэн.

-Засгийн газрын хуралдаанаар манай улс Энэтхэгийн Эксим банкны зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшилцөлд хүрлээ. Бид эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар бий болох өгөөж, үр дүн нь юу вэ?

-Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, хэрэгцээгээ хангах цаг нь болсон. Нефтийн үйлдвэр байгуулах асуудалд эргэлзэх зүйл байхгүй. Үнэхээр энэ үйлдвэрийг барьж байгуулж чаддаг бол сайн хэрэг. Бид энэ үйлдвэрийг байгуулах асуудлыг ярьсаар 10 гаруй жил боллоо. Яриа бүр худлаа болдог. Тиймээс одоо баригдахаар ярьж байгаа нефтийн үйлдвэрийн асуудлыг аль болохоор битгий улс төржүүлээсэй. Засгийн газар бодлого болгож авч яваасай. Засгийн газрын бодлого байхдаа хэн нэгний лоббины, ашиггүй төсөл битгий байгаасай. Үнэхээр ашигтай нь тогтоогдсон, тооцоо судалгаанд үндэслэсэн төрийн бодлого байж, тогтвортой үйлчилж, үйлдвэр хөл дээрээ босох нь Монгол Улсад ус, агаар мэт хэрэгтэй байна. Нэг жилийн өмнө ч бай, нэг сарын өмнө ч бай Монгол Улс дотооддоо нефтиэ үйлдвэрлэж чаддаг болох шиг сайн юм гэж үгүй. Сайн зүйлийг хийхдээ үнэхээр сайн байхаар л хийх хэрэгтэй.

-Энэ үйлдвэрийг яагаад өнөөдрийг хүртэл байгуулаагүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ. Ялангуяа АН-ын Засгийн газрын үед босгосон бондын мөнгөөр үйлдвэр барьж болоогүй юм уу?

- Ер нь бол салбар салбарын маш сайн бодлогууд манайд байдаг ч цаасан дээр л үлдчихдэг. Шалтгаан нь улс төрийн сонирхлоор шийдвэр нь гарч байгаатай холбоотой. Нам, улс төрийн хүчин, бүлэглэлүүдийн өрсөлдөөн дээр, тэдний хүчний тэнцвэр хаашаа савлах уу гэдэг дээр асуудал шийдэгдээд байгаа болохоор бид чухал асуудлаа шийдэж, томоохон төслүүдээ хөдөлгөж чаддаггүй. Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг ч гэсэн би ингэж л харж байна.

-Энэ ажлыг өмнөх төслүүд шиг “худлаа” болгохгүйн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Энэ чинь өөрөө стратегийн амин чухал ач холбогдолтой зүйл. Улс орон хөгжихийн хэрээр нефтийн хэрэглээ тасралтгүй өснө. Тиймээс энэ ажлыг зөв төлөвлөж, зөв хийж чадвал энэ хөрөнгө оруулалт өөрөө тодорхой хугацааны дараа зээлээ нөхөөд явах бүрэн боломжтой. Хамгийн гол нь хэрэгжүүлэлт нь яаж явах вэ. Улс төрчдийн, бүлэглэл хоорондын өрсөлдөөн болоод юмуу, эсвэл засаглал нь ойлгомжгүй ТӨК болж хувираад ашгаа ч нөхөж чадахгүй шахааны компани болчихвол энэ хөрөнгө оруулалт ойлгомжгүй болж хувирна.

Тиймээс Засгийн газраас гарч байгаа энэ шийдвэр ултай суурьтай, урт хугацаанд улс орныхоо стратегийн нөхцөл байдлыг тооцоолсон, нефтийн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангахад чиглэсэн, тогтвортой байдал нь хэн нэгний эдийн засгийн болон улс төрийн сонирхлоос шалтгаалан нураад уначихааргүй нөхцөлд хийгдээсэй гэж хүсч байна.

-ҮАБ-ын үзэл баримтлалд энэ асуудлыг тусгаж, хэрэглээгээ дотооддоо бүрэн хангана гэж заасан байдаг юм билээ. Ер нь нефть газрын тос гэдэг нь манай улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа мөн үү?

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд дотоодын эх үүсгэврээс нефтийн хэрэглээгээ хангах бодлого барих тухай тов тодорхой заасан байдаг. Нефть бол эдийн засгийн “цусны эргэлт”-ийг тэжээж байдаг том эрэлт хэрэгцээ. Гэтэл энэ хэрэгцээ нь гаднын улс орноос бүрэн хамааралтай байна гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын маш эмзэг тал нь. Дэлхийн аль ч улс орон нефтийн хэрэгцээгээ дотоодоосоо хангаж байхыг эрмэлздэг. Энэ асуудал өөрөө эдийн засгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурь, үндэсний аюулгүй байдлын баталгаа болдог. Яагаад гэвэл улс орон хөгжихийн хэрээр нефтийн хэрэглээ улам л өснө. Бензин, шатахуунгүйгээр бүтдэг нэг ч зүйл байхгүй.

-Нефтийн үйлдвэр барьснаар жил бүр л иргэдийг тээнэгэлзуулдэг долларын ханшийн өсөлтийг зогсоох чөдөр болж чадах уу?

-Бид валютын ханшийн өсөлтийн тухай байнга ярьдаг. Маш их хэмжээний валютыг бид бензин авахын тулд гадагшаа гаргадаг. Тэгвэл үүнийг дотооддоо бий болсон хөрөнгө оруулалтыг дэмжээд, худалдан авалт хийгээд эхэлбэл, шатахууны үнэ хямдарна, валютын ханш буурахад нөлөө үзүүлнэ.

-Олон улсын харилцаа талаас бодох шаардлага гарах нь зүйн хэрэг. Хоёр хөрш энэ асуудалд хэрхэн хандах бол?

-Бизнесийн өрсөлдөөн хаана ч байдаг л зүйл. Үүнийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Өрсөлдөөнд хөрш орнуудын үйлдвэрүүд давуу байдлаа хадгалах сонирхол байж л таараа. Аль алинийхаа хүсэл, ашиг сонирхолд тэнцүү үйлчилж байж хөрш орнууд найрсаг харилцаатай оршдог. Энэ хэмжээнд хөршүүдтэйгээ харилцах урлаг, чадвар манайд хэрэгтэй. Тухайлбал Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудалд өнөөг хүртэл хойд хөрштэйгөө ойлголцож чадаагүй л байна. Нефть боловсруулах үйлдвэрийн асуудалд ч гэсэн. Тэгэхээр бид улс төрийн хувьд тогтвортой байж, манайханы хэлдгээр хөршүүдтэйгээ “зангарагтай” харилцаж чадвал олон асуудлыг шийдэх боломжтой. Учир нь манай авч байгаа нефть ОХУ-ын үйлдвэрлэж, нефтийн зах зээлд гаргаж байгаа нийт бүтээгдэхүүний маш бага хувийг эзэлдэг. Тэгэхэээр энэ асуудал ОХУ-ын эдийн засгийн эрх ашигт томоохон хохирол учируулахуйц хэмжээний зүйл биш. Тиймээс бид ойлголцож чадвал ОХУ манайхыг боомилоод байхгүй болов уу. Итгэлцэл байхгүй нөхцөлд том, жижиг ямар ч асуудалд зөрчил үүссэр л байна.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 
 
2
 

САНАЛ БОЛГОХ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC