Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа1 сар 18. 14:16"Ж.Батзандан гишүүн арай дэндүү дээрэлхэж байна"1 сар 18. 11:09"МАН-ынханы титэм үг хэтрээд байна"1 сар 18. 10:42Чуулган хуралдаж байна1 сар 18. 10:32БХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ1 сар 18. 8:48Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна1 сар 18. 8:33Улаанбаатарт -12 хэм хүйтэн1 сар 18. 8:31Үс засуулахад тохиромжгүй1 сар 18. 8:30"ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хяналтгүйгээр зээл авсан"1 сар 17. 8:56Хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо1 сар 17. 8:40Үс засуулбал эрхтэн хурц болно1 сар 17. 8:38Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн1 сар 17. 8:37С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо1 сар 16. 16:09Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно1 сар 16. 14:4217.2 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ1 сар 16. 13:52Ерөнхий сайд: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана1 сар 16. 13:01Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав1 сар 16. 10:48Байнгын хороод хуралдана1 сар 16. 9:50Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ1 сар 16. 9:08Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо1 сар 16. 9:04

Ашигт малтмалын үнэ унаж, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголыг хямралд орууллаа

/1-р сарын 17/  -  8 цаг 52 минут

ВАШИНГТОН. /Forbes/. Австрали, Хятад, Орос болон Хойд Америкийн уул уурхайн компаниуд зэс, алт зэрэг ашигт малтмалыг олборлохоор өргөн уудам газар нутагтай Монгол руу хошуурч, Монголын иргэд ажилтай, орлоготой байсан цаг саяхан. 2014 оноос дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унасны улмаас гадаадын хөрөнгө оруулалт ч дагаад буурав. Хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болох Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөн юм.

Монголчуудын хувьд 2017 он ч бүрхэг байх нь ээ. Эдийн засгийн байдал сайжрахгүй байж магадгүй. Ард иргэд эдийн засгийн гүн хямралд орж, эрх баригчид нь эдийн засгаа сэргээх дорвитой арга замын эрлээ үргэлжлүүлэх төлөвтэй байна.

“Монголын бүтцийн сорилтуудыг шийдвэрлэж, ашигт малтмалын тэсрэлтийн он жилүүдийг буцаан авчрах бараг боломжгүй” гэж Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн нэгэн томоохон компанийн захирал Ли Кашель хэлэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ “хэрвээ Монгол Улс өсөн нэмэгдэж буй ашигт малтмалын эрэлтийн үр шимийг хүртэхийг хүсч байгаа бол дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн өсөлтөд илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй” гэжээ.

Монголын эдийн засаг 2017 онд өнгөрсөн оны өсөлтийн тал хүрэхгүй хувиар буюу 1 хувиар өснө гэж Олон улсын валютын сан урьдчилан таамаглаж байна. Харин Францын хөрөнгө оруулалтын “Natixis” банкны таамаглаж байгаагаар, өнгөрсөн онд хөрөнгө оруулалт буурсны улмаас 12 тэрбум доллароор хэмжигддэг Монголын эдийн засгийн өсөлт энэ онд тэг хувьтай гарч магадгүй.

Нийлүүлэлт илүүдэж, Хятадад эрэлт буурсны улмаас дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ эрс буурах болсон билээ.

Гэхдээ агаарын бохирдолтой тэмцэх болон нүүрсний хэт олборлолтыг танах хүчин чармайлтын хүрээнд Хятадад хийж буй ажлууд нь нүүрсний үнийг өсгөж, Монголын эдийн засгийн төлөв байдалд эерэг дохио болж байна гэж Ли Кашель цохон тэмдэглэлээ. Нүүрсний томоохон орд болох “Тавантолгой”-н өрөнд бүтцийн өөрчлөлт хийснээр Монголын Засгийн газрын орлогыг 2 тэрбум доллароор нэмэгдүүлнэ гэж туршлагатай хөрөнгө оруулагч Кашель үзэж байна гэж Америкийн "Forbes" сэтгүүлд эдийн засгийн шинжээч Ральф Женнингс бичжээ

Г.Доржханд MONTSAME.MN

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC