Шинэ мэдээ

Туушин зочид буудлын өмнөх шатыг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө10 сар 17. 9:32Дахин нэг бага насны охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарлаа10 сар 17. 9:31Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэнэ10 сар 17. 9:18Байнгын хороод хуралдана10 сар 17. 9:12Үс шинээр засуулбал нас уртасна10 сар 17. 9:09Улаанбаатарт 14 хэм дулаан10 сар 17. 9:08Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаа таалал төгсжээ10 сар 16. 14:40Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ болон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно10 сар 16. 12:18Хотын даргын мэдрэмжгүй шийдвэр10 сар 16. 10:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна10 сар 16. 9:27“Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг туршиж байна10 сар 16. 9:24Байнгын хороод хуралдана10 сар 16. 9:21Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг баривчиллаа10 сар 16. 9:18"Туушин" зочид буудлын шатыг албадан буулгаж байна10 сар 16. 9:10Энэ өдрийн зурхай10 сар 16. 9:06Хүүхдийн мөнгө авах хүсэлт 80 хувьдаа хүрэхгүй байна10 сар 15. 16:29МАН-ын бүлэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар хэлэлцэж байна10 сар 15. 11:42АН-ын бүлэг хуралдаж байна10 сар 15. 11:39Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явахад бэлэн болжээ10 сар 15. 10:22УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалт10 сар 15. 9:32

Гэмт хэргийн улмаас 11257 хүн гэмтэж, 880 хүн нас баржээ

/1-р сарын 18/  -  10 цаг 56 минут

Улсын хэмжээгээр өнгөрсөн онд 27167 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт аж.

Ийнхүү гэмт хэргийн тоо буурахад аж ахуйн эсрэг 56.3 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 11.3 хувиар, нийгмийн аюулгүй байдлын эсрэг 9.3 хувиар, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 27.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2016 онд өмнөх оноос 15.2 хувиар, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 28.1 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 7 хувиар, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 6.6 хувиар буурчээ. 18 ба түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2016 онд улсын дунджаар 139 болж, oмнoх оноос 1.4 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2016 онд 162.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 44.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос учирсан хохирол 12.9 хувиар өсч, харин нөхөн төлүүлсэн хохирол 10.3 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас 2016 онд 11257 хүн гэмтэж, 880 хүн нас барсан нь өмнөх оноос гэмтсэн хүн 0.3 хувиар буурч, харин нас барсан хүн 3.9 хувиар нэмэгдсэн байна. Мөн улсын хэмжээгээр 2016 онд 87.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5380 хүн баривчлагдсан нь өмнөх оноос эрүүлжүүлэгдсэн хүн 10.5 хувиар, баривчлагдсан хүн 59.2 хувиар буурсан байна.

Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1449 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 6.9 хувиар өссөн байна. нэмэгджээ.

Малын хулгайн гэмт хэрэг 805 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 3.0 хувийг эзэлж, өмнөх оноос 31.8 хувиар буурсан байна.

Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 95119311

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC