Шинэ мэдээ

Хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цомын эзэн өнөөдөр тодорно7 сар 15. 20:07Хорватын ЗГ-ын хуралдаанд гишүүд нь шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөн хуралджээ!7 сар 15. 20:03Сэрэмжлүүлэг:Үер усны аюулаас болгоомжил7 сар 15. 18:40Зарим дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 15. 18:29Усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 14. 11:27Уяачдын наадмын хөтөлбөр7 сар 13. 14:20Монгол Улсын “Даян мэргэн” төрлөө7 сар 13. 14:15Н.Батсуурьд “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө7 сар 13. 14:14Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ7 сар 12. 23:45Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Батсуурьт улсын аварга цол олголоо7 сар 12. 23:41Н.Батсуурь Монгол Улсын аварга боллоо7 сар 12. 22:22Ч.Санжаадамба, Н.Батсуурь нар үзүүр түрүүнд үлдлээ7 сар 12. 21:08Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардуулав7 сар 12. 20:44Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин, харцага цол олголоо7 сар 12. 20:35Шөвгийн дөрвөн бөхийн барилдаан болж байна7 сар 12. 20:29Сурын харваачдад улсын цол олгож, шагайн харвааны шагнал гардууллаа7 сар 12. 18:34Ерөнхий сайд түрүү соёолонгийн галаар зочиллоо7 сар 12. 18:16Ерөнхийлөгч Х.Баттулга сумын алдарт уяач Б.Баттөрийн галаар зочиллоо7 сар 12. 18:14Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо7 сар 12. 18:09А.Билгүүдэйн хонгор халзан соёолон түрүүллээ7 сар 12. 13:39

Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

/1-р сарын 18/  -  13 цаг 11 минут

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай орны гурав дахь хөрш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжилд танай улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ” хэмээн онцлон хэллээ. Мөн энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой хүрээнд тус улсын нийслэл Токио болон Саппоро хоттой харилцаагаа өргөжүүлж, ах дүүгийн харилцаатай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд энэ тал дээр Япон Улсын ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Харин ноён Масато Такаока НИТХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд Монгол-Япон найрамдлын нийгэмлэгийн тэргүүний хувиар Монгол Улс, Япон Улсын харилцаанд хувь нэмрээ оруулж байгааг нь сайшаан тэмдэглэлээ. Тэрбээр “Улаанбаатар хотод Монгол Улсын нийт иргэдийн тал нь амьдардаг тул хотын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах болно” гэлээ  гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

127.0.0.1Зочин   • 2017, 5 сарын 11. 17 цаг 32 минут

bi mongol

127.0.0.1Зочин   • 2017, 5 сарын 11. 17 цаг 31 минут

*****

127.0.0.1Зочин   • 2017, 5 сарын 11. 17 цаг 22 минут

mongol

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC