Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа1 сар 18. 14:16"Ж.Батзандан гишүүн арай дэндүү дээрэлхэж байна"1 сар 18. 11:09"МАН-ынханы титэм үг хэтрээд байна"1 сар 18. 10:42Чуулган хуралдаж байна1 сар 18. 10:32БХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ1 сар 18. 8:48Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна1 сар 18. 8:33Улаанбаатарт -12 хэм хүйтэн1 сар 18. 8:31Үс засуулахад тохиромжгүй1 сар 18. 8:30"ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хяналтгүйгээр зээл авсан"1 сар 17. 8:56Хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо1 сар 17. 8:40Үс засуулбал эрхтэн хурц болно1 сар 17. 8:38Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн1 сар 17. 8:37С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо1 сар 16. 16:09Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно1 сар 16. 14:4217.2 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ1 сар 16. 13:52Ерөнхий сайд: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана1 сар 16. 13:01Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав1 сар 16. 10:48Байнгын хороод хуралдана1 сар 16. 9:50Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ1 сар 16. 9:08Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо1 сар 16. 9:04

Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ

/1-р сарын 18/  -  14 цаг 50 минут

Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд буюу өчигдөр таван иргэн хордож амиа алдсан. Тэдний амиа алдсан шалтгаан нь архинаас болсон байж болзошгүй гэж үзээд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан.

Гэвч зарим иргэд өчигдрөөс эхлэн архийг нууцаар худалдан борлуулж эхэлжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын алба хаагчид өчигдөр дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн шалгалт хийхдээ архи, согтууруулах ундааг иргэд сошиалаар дамжуулан холбогдож, хаягаараа захиалан худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн харъяат Б нь “+21” фэйсбүүк группэд “..архи зарна...” гэсэн зар тавьж, улмаар Баянгол дүүрэгт байрлах нэгэн буудалд 12 шил архи, нэг шил виски хүргэж байхад нь цагдаа нар илрүүлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт иргэн С архи, пиво нууцаар зарж байгаад баригдсан байна. Зөрчил гаргасан газраас цагдаа нар “Улаанбаатар”, “Чингис”, “Сархад”, “Соёрхол”, “Голд Чингис” зэрэг 18 шил архи, 2.5 литр “Сэнгүр” пиво 22 ширхэгийг хураан авсан аж. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XIII хорооны нэгэн зочид буудлын захирал Б гэгч нь дөрвөн шил “Соёрхол” архи болон “Сэнгүр” пиво зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Хэргийг цагдаа нар харъяаллын дагуу Баянгол, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна. Одоогоор цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран архи, согтууруулах ундаа зарж, үйлчилдэг 4346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаад байгаа аж. Мөн 175 байгууллагын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрөлгүй таван байгууллагын үйл ажиллагааг зогсоон, 3949 байгууллагад мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар аргийг битүүмжилж, ажиллажээ.

Т.Гэрэл

 
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC