Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа1 сар 18. 14:16"Ж.Батзандан гишүүн арай дэндүү дээрэлхэж байна"1 сар 18. 11:09"МАН-ынханы титэм үг хэтрээд байна"1 сар 18. 10:42Чуулган хуралдаж байна1 сар 18. 10:32БХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ1 сар 18. 8:48Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна1 сар 18. 8:33Улаанбаатарт -12 хэм хүйтэн1 сар 18. 8:31Үс засуулахад тохиромжгүй1 сар 18. 8:30"ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хяналтгүйгээр зээл авсан"1 сар 17. 8:56Хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо1 сар 17. 8:40Үс засуулбал эрхтэн хурц болно1 сар 17. 8:38Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн1 сар 17. 8:37С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо1 сар 16. 16:09Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно1 сар 16. 14:4217.2 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ1 сар 16. 13:52Ерөнхий сайд: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана1 сар 16. 13:01Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав1 сар 16. 10:48Байнгын хороод хуралдана1 сар 16. 9:50Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ1 сар 16. 9:08Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо1 сар 16. 9:04

“Цахим бодлогын түр хороо” байгуулах тогтоолын төсөл өргөн барив

/4-р сарын 13/  -  16 цаг 18 минут

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Тогтоолын төслийн танилцуулгад “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны  дагуу Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим бодлогын асуудлыг шалган судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор байгуулан цахим шилжилтийн асуудлуудад төвлөрөн ажиллуулах шаардлагатай байна.

Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлэн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж мэргэжлийн байгууллага, судлаачид, тогтоолын төсөл санаачлагч бид үзэж байна.

Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахиморчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах “Цахим бодлогын түр хороо”-г байгуулснаар дээрх асуудлууд эергээр шийдэгдэнэ гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан болно” гэсэн байна.

                   УИХ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтэс

                                                2018.04.13



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC