Шинэ мэдээ

Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хороог удирдана9 сар 22. 12:21Дүүргийн хэмжээнд 11.593 м.кв талбайд замын тэмдэглэгээ хийв9 сар 22. 12:13"Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна"9 сар 22. 12:12Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана9 сар 22. 12:10“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ9 сар 22. 12:08Өнөөдөр "автомашингүй" өдөр9 сар 22. 12:06Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ9 сар 22. 12:04Улаанбаатарт 10 хэм дулаан9 сар 22. 12:03АШУҮИС-ийн харъяа шинэ эмнэлэг ирэх онд ашиглалтад орно9 сар 21. 15:56Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 21. 11:04Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө9 сар 21. 10:46Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ9 сар 21. 10:45Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 10:31Б.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ9 сар 21. 10:29Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 21. 10:132018 - 09-22-ноос 09-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв9 сар 21. 10:07Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна9 сар 20. 10:24Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ9 сар 20. 10:1970 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна9 сар 20. 10:15Үс засуулбал эрхтэн хурц болно9 сар 20. 9:52

Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээг байгуулснаар эдийн засаг өссөн нь бодит үнэн

/4-р сарын 16/  -  17 цаг 44 минут

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн /2018.04.16/-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүн, явцыг хэлэлцэв. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан тайлан болон Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Дэд дарга Б.Саранчимэг, Бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын танилцуулснаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 35-40 хувьтай байна. Бүлгийн гишүүд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар нухацтай ярилцав.
Энэ хүрээнд гишүүдийн зүгээс тодорхой асуудлыг хөндсөн байна. Нэгдүгээрт, эдийн засаг өсөлттэй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн өсөлт айл өрх, иргэн бүрт бодитой хүрч байгаа эсэхэд санал бодлоо солилцов. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс 2020 он гэхэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийднэ гэсэн амлалт өгсөн. Энэ дагуу боловсролын салбарт баригдах объектын ажлыг эхлүүлэхэд нийслэл хотын хэмжээнд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байна. Үүнийг яаралтай шийдэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлсэн байна. Тиймээс үдээс хойшхи бүлгийн хуралдаанд нийслэлийн удирдлагуудыг оролцуулахаар боллоо.
Урин дулааны цагт ч утааг мартахгүйгээр Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлуудад анхаарал хандуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцэв. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн зүгээс “Сүүлийн жилүүдэд төрийн албаны нэр хүнд унаж байна. Төрийн албаны дунд, доод шатанд ажил явахгүй байна. Тиймээс шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш яам, Тамгын газарт төрийн албаны халаа сэлгээ хийсэн эсэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварын тухай ирэх долоо хоногт ярилцахаар боллоо.
УИХ-ын гишүүний сахилга хариуцлага, ёсзүйтэй холбоотой асуудлыг ч бүлгийн хуралдаанаар авч үзэх ёстой гэж гишүүдийн зүгээс үзжээ. Тиймээс намын дотоод асуудлын хүрээнд ирэх долоо хоногт ярилцахаар боллоо.

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та хувь гишүүний хувьд хүүхдийн мөнгөний асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засаг өсөлттэй байгаа боловч Монгол Улсын урьд өмнө нь хуримтлагдсан өр авлага их байгаа. Олон улсын валютын сантай тохиролцсон хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох байсныг Засгийн газар ярилцсаны үндсэнд 80 хувьд хүргэсэн. Би хувь гишүүнийхээ хувьд хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоод явах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Оюутолгой, Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Хэзээ шалгалт дуусч, мэдээллээ өгөх вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой болон Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногоос ажилдаа орно. Тодорхой хугацаанд ажиллаж, шаардлагатай тохиолдолд байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дүнгээ танилцуулна.
-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нэр, нөлөө бүхий хэд хэдэн хүнийг шалгаж байгаа. Хүмүүс эерэг, сөрөг янз бүрээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ талд та ямар байр суурьтай байна вэ?
-Би өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэмжсэн хүний нэг гэдгээ ярьсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдснаар Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн нь бодит үнэн. Гэрээтэй холбоотой засч сайжруулах зүйлс бий. Оюутолгойн гэрээ зурагдсанаас Монголчуудын аж амьдрал доройтсон юм биш. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж эдийн засгийн хүндрэлд орсон гэж боддог. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Урд хөршийн зүгээс манай улстай бүх чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байна. Гол нь дотооддоо бодлогоо зөв тодорхойлох асуудал байна гэсэн байна. Монголчуудын хувьд түүхэндээ анх удаа дэлхийн хэмжээний том гэрээ хэлцлийг анх удаагаа хийсэн нь Оюутолгойн гэрээ юм. Үүнд алдаа, оноо гарсан зүйл бий. Гэхдээ энэ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж чадсан. Хууль хүчний байгууллага энэ асуудлаар шалгаж байгаа эрхмүүдийг зөв шударга шалгаад, мэдээллээ ойрын хугацаанд өгөх байх гэж найдаж байгаа. Ер нь олон жил төрийн албанд ажиллаж том шийдвэр гаргахын төлөө ажиллаж ирсэн хүмүүсээ нам, эвсэл холбоо гэхгүйгээр буруу талаас нь хэмлэж ярихаасаа илүүтэй зөв зүйтэй шийдэл гаргаасай билээ. Алдаа, оноо юунд байв гэдгийг эргэцүүлэх боломж олгоосой гэж би хувьдаа хүсч байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC