Шинэ мэдээ

Цэцийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэнэ1 цаг 10 минутын өмнө“Миний Улаанбаатар” төслийн уралдааны шилдгүүд тодорлоо1 цаг 13 минутын өмнөТөрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компанийг хувьчилна1 цаг 18 минутын өмнөМонгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө1 цаг 21 минутын өмнөТавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина1 цаг 22 минутын өмнөСургамжит богино өгүүллэгүүд2 цаг 58 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 1 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 3 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 3 минутын өмнөДундговь аймгийн ТХДЖТеатрын дарга Д.Доржсүрэнгийн сүржин хүлээн авалт5 сар 23. 16:28Game 4 Golden State Warriors vs Houston Rockets5 сар 23. 13:29Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын харилцаа ил боллоо5 сар 23. 12:44Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь5 сар 23. 10:01Дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая5 сар 22. 17:08"Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг ирсэн"5 сар 22. 12:55Орон гэргүй болсон дөрвөн өрхөд гэр олголоо5 сар 22. 11:25С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” хэрэгжүүлнэ5 сар 22. 10:19Ерөнхий сайд хүүхдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үүрэг, даалгавар өглөө5 сар 22. 10:10Байнгын хороод хуралдана5 сар 22. 10:07Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 22. 10:06

АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдийн саналаар тодруулна

/4-р сарын 24/  -  15 цаг 28 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:

“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хуулийн заалтыг иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэв.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” гэж иргэдэд санууллаа.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC