Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал 7 хоногоор хойшиллоо9 цаг 31 минутын өмнөЕрөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох санал хүргүүллээ9 цаг 49 минутын өмнөНийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна8 сар 17. 11:13УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шүүнэ8 сар 17. 10:31ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна8 сар 17. 10:10Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 17. 10:04Үс засуулахад тохиромжгүй8 сар 17. 10:03Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 17. 10:02Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна8 сар 15. 14:44“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлав8 сар 15. 14:41Гол, усны ослоос урьдчилан сэргийлье8 сар 15. 14:20Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулна8 сар 15. 13:58Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан8 сар 15. 11:43Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна8 сар 15. 11:08Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана8 сар 15. 10:35ЗГ:Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томиллоо8 сар 15. 10:26Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна8 сар 15. 10:06Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 15. 10:05У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу8 сар 14. 13:58МАН-ын удирдах зөвлөл хуралдана8 сар 14. 12:37

Хотын дарга иргэдтэй уулзлаа

/4-р сарын 24/  -  15 цаг 56 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн иргэдтэй 14 тутамд уулзаж санал хүсэлтийг сонсдог. Хотын даргын ээлжит уулзалт өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл экспо” дахь салбарт болсон.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэн А.Батцэцэг “Манай гэр бүл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг. Бид байшингаа буулгаж, цахилгаан халаалтын системээр дулааны асуудлаа шийдсэн. Бохирыг хөрс, орчинд хор хөнөөлгүй цементэн байгууламж руу шахдаг болсон. Тиймээс ойр орчны айл өрхүүдээ санаачлан, хамтран энэ ажлыг эхлүүлэх хүсэлтэй байна. Иргэдийг үүргээ биелүүлж дээрх ажлыг хийхэд хотын захиргаа, харьяа байгууллагуудаас арга зүйн зөвлөгөө үзүүлэхийг хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотын зүгээс амины орон сууцыг стандарттай болгох бодлого баримталж байна. Одоо ямар нэг стандартгүй иргэд өөрсдийн хүссэн материалаар барьж байгаа. Стандартын дагуу барьсан байшинг үл хөдлөх хөрөнгө хэмээн бүртгэдэг тогтолцоотой болох юм. Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ ажлыг бий болгох хэрэгтэй. Агаарын бохирдол гэдэг өөрөө гэнэт үүсээд бий болсон зүйл биш. Амьжиргааны түвшин, иргэдийн амьдралын хэвшилтэй холбоотой. Иргэд өөрсдөө энэ асуудлаас гарах арга замаа хайж байгаа нь сайшаалтай байна. Таны асуудалд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаарай” гэв.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах “Дэд бүтцийн” төв төсөл нь 200-300 өрхийн хэрэгцээг хангах боломжтой. Иргэдийн өөрсдийн санаачлагаар инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууцны болох боломж бүрдэх юм. Санал тавьсан тухайн иргэн айл хөршүүдээ бүлэг болон нийлбэл санаачлагыг дэмжиж “Дэд бүтцийн төв” төсөлд санал авах боломжтой юм.

Баянзүрх дүүргийн иргэн Л.Баатар 2014 оноос зөгийн аж ахуй эрхлэхээр туршлага хуримтлуулжээ. Монголын зөгийн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд ашиглаж эхлээгүй боловч, олон улсад хэрэглэдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологитой зөгийн аж ахуй байгуулахаар ажиллаж байна. Зөгийн аж ахуйг байгуулахад шаардлагатай газар олгох боломжтой эсэх талаар саналаа хэлсэн.

Ногоон бүсэд зөгийн аж ахуй эрхлэх нь ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлж, хөрсний доройтлыг бууруулахад ач холбогдолтой учир тус санаачлагыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга дэмжиж буйгаа илэрхийллээ.

Мөн Баянзүрх дүүргийн иргэн С.Баяр иргэдэд цахимаар өмчлүүлсэн газраас нэгээс хоёр байршил сонгон авч, жишиг төлөвлөлт, дэд бүтэц, тохижилтыг бий болгох ажилд нийслэлээс баримталж буй бодлого зохицуулалтыг хийлгэх, хамтран ажиллах талаар хотын даргад хүсэлтээ уламжиллаа.

Иргэн С.Баярын санал санаачлага, түүний үүсгэн байгуулсан ТББ-ын оролцоотой цахим газар өмчлөл болон өмчилсөн байршлуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээгээр хангах, хүний амьдрах таатай орчинг бүрдүүлэх, хөгжүүлэх талаар хамтарч ажиллах боломжтой гэдгийг Газрын албанаас үзэж байна.

Иргэн Н.Энхтуяа нийслэлийн агаарын бохирдол, иргэдийн амьдрах орчны нягтрал их байгаатай холбогдуулан морингийн даваанд шинэ суурьшлын бүс бий болох гэж байгаа билээ. Үүнтэй холбоотой Хөшигийн хөндийд баригдаж нисэх онгоцны буудлын цэвэрлэх байгууламжтай суурьшлын бүс орчмын бохирын шугамыг холбоход нийслэлийн зүгээс туслалцаа үзүүлэх боломжтой эсэх талаар хүсэлтээ илэрхийлсэн.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэний хүсэлтийн дагуу асуудлыг хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бохирын шугамыг шинэ нисэх онгоцны буудлын цэвэрлэх байгууламжтай холбох инженерийн болон техникийн нөхцөл ямар байгааг судлах үүргийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өглөө. Мөн газартай холбоотой үүсээд байгаа асуудлыг газрын алба шийдвэрлэнэ. Хүсэлтээ тавьж, бидэнтэй уулзаж байгаа та бүхэнд баярлалаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC