Шинэ мэдээ

АН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ гэв8 сар 23. 14:54Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг эцэг, эхчүүдийн гар утас руу илгээж байна8 сар 23. 12:25Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна8 сар 23. 12:18ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!8 сар 23. 11:20Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна8 сар 23. 11:15Улаанбаатарт 24 хэм дулаан8 сар 23. 10:29Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 23. 10:28МАН-ын бүлэг гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор санал нэгджээ8 сар 23. 9:58Өсвөрийн тамирчид зургаан алт хүртэв8 сар 23. 9:56Д.Сумъяабазар сайдыг огцрохыг шаардлаа8 сар 22. 15:45Гол, усны ослоос байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна8 сар 22. 14:08У.Хүрэлсүх: Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймагт байгалийн экосистемийг эвдэн үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла8 сар 22. 14:05Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байв8 сар 22. 12:34Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 22. 11:35Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ8 сар 22. 11:30Ачааны автомашинаар таван давхар сараалжинд тээвэрлэсэн ямаанаас зургаа нь үхэж хорогджээ8 сар 22. 11:27Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно8 сар 22. 11:24Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ8 сар 22. 11:20Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 22. 10:58Улаанбаатарт 22 хэм дулаан байна8 сар 22. 10:58

Дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая

/5-р сарын 22/  -  17 цаг 08 минут

Хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс өнөөг хүртэл адууг гэршүүлэн уналга эдэлгээндээ ашиглаж байна. Харин тахь нь гэршээгүй үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм. Дээд палеолитын үед хамаарах Франц Улсын өмнөд хэсэгт орших Ласко агуйн сүг зурагний хананд тахийг дүрсэлсэн байдаг нь 15 мянган жилийн тэртээ амьдарч байсныг гэрчилж байна.

ОХУ-ын судлаач Николай Пржевальский 1879 онд Монголын говьд тахийг анх олж илрүүлж олон улсад Пржевальскийн адуу нэрээр таниулсан юм. Харамсалтай нь байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч тоо толгой нь цөөрч устахад хүрсэн бөгөөд хамгийн сүүлд байгальд 1969 онд Монголын нутаг дэвсгэр дээр харагдсан хэмээн тэмдэглэсэн байдаг.

Нийслэлээс 95 км зайд орших Хустайн байгалийн цогцолборт газарт дэлхийн цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг байгальд нь амжилттай сэргээн нутагшуулж байна. Анх 1992 онд Голланд Улсын амьтны хүрээлэнгээс 15 тахь тээвэрлэгдэн ирж байсан бол 2018 оны 05 сарын байдлаар 36 үржлийн сүрэг, 82 үрээ, нийт 300 гаруй буюу дэлхий дээр хамгийн олон тахьтай байгалийн цогцолборт газар болжээ.

Энэ хавар Хустайн байгалийн цогцолборт газарт унагалаад буй тахийн 20 унагануудад нэр хайрлах боломжтой бөгөөд унаганд нэр хайрласнаар жил бүр хэвлэгдэн гардаг дэлхийн тахийн жагсаалт номонд орж тахийн удмын бичигт бүртгэгддэг байна. Тус газарт тахиас гадна буга, цагаан зээр, тарвага зэрэг ховордсон амьтдыг ажиглан түрэгийн үеийн хүн чулуу, хиргисүүр, дөрвөлжин булш, буган чулуу зэрэг түүх соёлын дурсгалт зүйлстэй танилцах аялал хийх боломжтой.

Зургаадугаар сарын 2,3-ны амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочилсноор Хустайн байгалийн цогцолборт газрын найрсаг хамт олон та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно гэж нийслэлийн Аялал, жуулчлалын газраас мэдээлэв.

 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC