Шинэ мэдээ

Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36

Наранд түлэгдсэн арьсийг эмчлэх үр дүнтэй аргууд

/5-р сарын 28/  -  12 цаг 58 минут

Халуун зуны улиралд нарны туяанд хэсэгхэн хугацаанд явахад л хүний арьс амархан түлэгдэж гэмтдэг шүү дээ. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд эмчлэх амархан аргууд бий. 

Наранд түлэгдсэн биеийн хэсгийн арьс улайж хорсож загатнаад их л зовиуртай хэцүү байдаг. Тиймээс эд амралт зугаалга, хөдөө гадаа явж байгаа энэ үед уншигч хэрэглэгчиддээ хэрэг болох зөвлөгөөг хүргэж байна. 

Нүүрний арьс болон хүзүү, дал, нуруу гэх мэт наранд мл гарсан биеийн хэсгийн арьс нарны хэт хурц туяанд гэмтэхийг түлэгдэх гэнэ. Мэдээж зуны улиралд нар салхинд гарах гэж байгаа бол үүнээс сэргийлж нарны туяанаас бүрэн хамгаалсан хувцас, малгай, шүхэр өмсөж хэрэглэх эсвэл нарны тос хэрэглэж арьс түлэгдэх асуудлаас сэргийлэх нь зөв.

Харин нэгэнт түлэгдсэн арьсанд ямар арга хэмжээ авах вэ? Үүнд: 

- Наранд түлэгдээд арьс чинь гуужаад эхэлсэн бол  хүйтэн усанд ороорой. Алчуур ашиглан гуужуулж, үрж байснаас хамаагүй илүү. Ялангуяа хуурай болон эмзэг арьстай хүмүүсийн онцлогт илүү тохирно.

- Наранд түлэгдсэнээс болж арьс маш их загатнадаг. Энэ үед мөс хөлдөөж загатнаж буй хэсэгт зөөлөн иллэг хийж, арчилгүй хатаагаарай. 

- Усанд орсны дараа хуурай арьсан дээр алое агуулсан чийгшүүлэгч тос эсвэл чийгшүүлэгчийг түрхэх нь загатнаа болон арьс хууралтыг багасгадаг. Тасалгааны зуун наст цэцгийн шүүсийг нь шахаж хэрэглэхэд ч гэмгүй.  

- Гаднаас нь усаар эмчилсэн бол дотроосоо ч уух хэрэгтэй. Өдөрт 2-4 л цэвэр ус уух хэрэгтэй. Үхэжсэн арьсыг хуулалгүйгээр өөрөө эдгэртэл нь хүлээ. 

- Улайсан хэсэгт ургамлын тос болон тослог ихтэй крем бүү түрхээрэй. Цэвэрхэн даавуунд боосон мөс түрхэх нь сайн. Хөлдөөсөн ногоо ч тавьж болно. Түлэгдсэн хэсэгт гашилсан сүү, тараг түрхэж болно. 

- Долоо хоногийн туршид өдөрт 3 удаа витамин Е уугаарай. Энэ нь арьсны үрэвслийг намжаах, арилгахад нөлөөтэй. Е витаминыг хамгийн ойр эмийн сангаас боломжын хямд үнээр авч болно. Ихэвчлэн капсулан савалгаатай байдаг.  Таагүй мэдрэмж алга болтол арьсыг цочроох саван, одеколон, сүрчигнээс татгалз. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC