Шинэ мэдээ

Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36

“Цагаан тахал” аюул дагуулж байна

/5-р сарын 29/  -  16 цаг 46 минут

Урлаг соёлынхон, улстөрчдийн хүүхэд, бүр сүүлдээ хуулийнхан өөрсдөө  хар тамхины хэрэгт холбогдож эхэллээ.  Дэлхийн нийтэд цагаан тахал хэмээн нэрлэгдэж буй энэхүү аюулт бодисын хэрэглээ манай улсад  газар авсаар байна. Манайд хэрэглэгч, тээвэрлэгч, борлуулагч бүгд бий. Цаашлаад тээвэрлэлтийн дамжин өнгөрөх бааз ч болдог гэдгийг албаныхан хэлдэг.  Сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд л хар тамхитай холбоотой нэг биш нэлээн хэдэн хэрэг гарлаа.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар өмгөөлөгчийнхөө хамтаар хар тамхины хэрэгт дахин холбогджээ. Тодруулбал, энэ сарын 25-нд тэднийг авто машиндаа мансуурсан байдалтай байхад нь ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан байна. Шинжилгээгээр тэдний хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Түүнчлэн одоогоос гурван жилийн өмнө Х.Тамир, Б.Амарбаясгалан нар нь хар тамхины хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан байдаг юм.

Тэгвэл өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас хар тамхины хэрэгт холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын  Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай Тэмцэх Газар олон үйл ажиллагааг явуулж байгаа. 2018 оны тавдугаар сарын байдлаар хар тамхитай холбоотой 21 холбогдогчтой найман  хэргийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, энэ сарын 4-5-нд шилжих шөнө урьд нь хар тамхины гэмт хэрэгт холбогдож, шүүхээс хорих ял шийтгүүлсэн 38 настай “Ч” гэгч нь 29 настай “Б”-тэй хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олон, тээвэрлэж байсныг БГД-ийн нутаг дэвсгэрээс илрүүлэн баривчилсан. “Ч” нь энэ оны хоёрдугаар сард суллагдсан бөгөөд удаагүй дахин ийм төрлийн хэрэгт холбогдлоо. Одоогоор нарийн шинжилгээнүүд гараагүй байна. Урьдчилсан шалгалтаар хар тамхи хэрэглэсэн гэдэг нь тодорхой болсон” гэлээ. Түүнчлэн 38 настай “Ч” нь “Ice top” хамтлагын дуучин С.Чулуунбаатар буюу Коби аж. Харин 29 настай “Б” нь дуучин Т.Болортуяа буюу Эгшиглэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.

Түүнчлэн өнгөрөгч дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэл нь хар тамхи мансууруулах төрлийн бодис болох “мөс”-ийг биедээ нуун хилээр гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.  Тодруулбал, С, А, Э, А нар нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. Г.Сарангэрэл нь өмнө мөн адил хар тамхины хэрэгт холбогдож байсан удаатай.

Энэ мэт олны танил эрхэмүүд болон хуулийнхан хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн, борлуулсан гэх хэрэгт холбогдсоор байна. Бидний нүд, чихнээс хол мэт санагддаг цагаан тахал гэгч ердөө л бидний дэргэд байна.

                                                                                                                                              Д.Болор

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC