Шинэ мэдээ

Туушин зочид буудлын өмнөх шатыг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө10 сар 17. 9:32Дахин нэг бага насны охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарлаа10 сар 17. 9:31Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэнэ10 сар 17. 9:18Байнгын хороод хуралдана10 сар 17. 9:12Үс шинээр засуулбал нас уртасна10 сар 17. 9:09Улаанбаатарт 14 хэм дулаан10 сар 17. 9:08Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаа таалал төгсжээ10 сар 16. 14:40Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ болон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно10 сар 16. 12:18Хотын даргын мэдрэмжгүй шийдвэр10 сар 16. 10:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна10 сар 16. 9:27“Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг туршиж байна10 сар 16. 9:24Байнгын хороод хуралдана10 сар 16. 9:21Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг баривчиллаа10 сар 16. 9:18"Туушин" зочид буудлын шатыг албадан буулгаж байна10 сар 16. 9:10Энэ өдрийн зурхай10 сар 16. 9:06Хүүхдийн мөнгө авах хүсэлт 80 хувьдаа хүрэхгүй байна10 сар 15. 16:29МАН-ын бүлэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар хэлэлцэж байна10 сар 15. 11:42АН-ын бүлэг хуралдаж байна10 сар 15. 11:39Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явахад бэлэн болжээ10 сар 15. 10:22УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалт10 сар 15. 9:32

“The Voice of Mongolia” шоуны оролцогчид шилдэг уран бүтээлүүдийг шинэ, содон хувилбараар хүргэж чадлаа

/5-р сарын 30/  -  17 цаг 08 минут

Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай шоу нэвтрүүлэг “The Voice” “Монгол ТВ” телевизийн албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн.

Баяр гуниг хосолсон сэтгэл хөдөлгөм тоглолтууд 5 сарын турш үргэлжилсэний эцэст 2018 оны тавдугаар сарын 27-ны өдөр үндэсний дуу хоолой, шилдэгийн шилдэг ялагчаар Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн үзэгчдийн саналаар тодорсон юм.

Ц.Энгүүн нь Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг, өдгөө 17 настайурлагийн гараагаа дөнгөж эхлүүлж буй авьяаслаг охин юм.

Гал гарсан хүчтэй өрсөлдөөн дундаас цорын ганц ялагч болсон тэрээр шоуны эхний шатанд “Runnin” дуугаар авьяас чадвараа харуулж 4 шүүгчээс өөрийн дасгалжуулагчийг сонгох алтан боломжийн эзэн болсон билээ. Түүний энэ үзүүлбэр Монголын үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй “The Voice of global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдийн үзүүлбэрүүд дунд багтаж чадсан нь түүнийг эхний шатнаасаа л ялагч болох магадлалтай оролцогчдийн тоонд оруулж чадлаа.

 
 
 
 
 

“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт 2,000 гаруй хүн бүртгүүлснээс эхний шатанд 100 гаруй оролцогч шоуны  4 шүүгчид авьяас чадвараа шалгуулж ердөө 66 оролцогч тэнцэн тэдний багт хуваагдан орсон. Шоуны туршид эдгээр авьяаслаг залуус маань дэлхийн тайзнаа Монголын болоод дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг шинэ, содон, сонирхолтой хувилбараар хүргэж үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээн тэднийг талцуулаад авсан юм. Ийнхүү финалийн шатанд 4 шүүгч тус бүрийн 1 оролцогч шалгаран өрсөлдсөн бөгөөд шоуны дүрэм ёсоор Отгонбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч А.Болормаа, Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн нар үзэгчдийн саналаар шалгарч шоуны ялагч болоход дахин нэг алхмаар ойртсон юм.

Тэд “Voice of Mongolia”  шоуны анхны ялагчийн төлөө өөрсдийн цоо шинэ дуугаараа өрсөлдөн үзэгчдийн саналаар Ц.Энгүүн  шилдгийн шилдэгээр тодорч “Монголын шинэ дуу хоолой” гэх хүндтэй нэрийн эзэн болсон юм.

Тус шоу нэвтрүүлэг “Монгол ТВ” телевизийн баг хамт олноос гадна ивээн тэтгэгчид, хамтарч ажилласан байгууллагууд гээд нийт 500 гаруй хүний хүч хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд амжилттай болж өндөрлөлөө.

 Эх сурвалж: “Монгол ТВ” телевиз



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 95119311

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC