Шинэ мэдээ

Х.Баттулга Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн төгсөлтийн ёслолд оролцлоо6 сар 20. 15:40“79-р сургуулийн удирдлагад арга хэмжээ авна”6 сар 20. 14:09Улсын хэмжээнд 18,2 сая толгой төл хүлээн аваад байна6 сар 20. 12:13Д.Муратыг түдгэлзүүлэх нь зөв хэмээн байнгын хороо үзлээ6 сар 20. 12:06Ө.ЭНХТҮВШИН ХОРГОС ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА6 сар 20. 10:52Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болголоо6 сар 20. 10:50Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна6 сар 20. 10:41Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа6 сар 20. 10:37Байнгын хороод хуралдана6 сар 20. 10:34Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив6 сар 20. 10:33Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 сар 20. 9:51ОХУ-ын шигшээ баг Египетийг бут ниргэлээ6 сар 20. 9:49Энэ өдрийн зурхай6 сар 20. 9:47Цаг агаарын урьдчилсан мэдээ6 сар 20. 9:46УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгуулна гэв6 сар 18. 16:09Аваргуудын эсрэг байр суурь6 сар 18. 15:29Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав6 сар 18. 13:232 настай хүүг дааганы эмээлтэй хүлж уралдуулсан этгээдэд хариуцлага тооцжээ6 сар 18. 13:19Д.Мурат бүрэн эрхээсээ түдгэлзэх үү6 сар 18. 13:04МУГЖ И.Одончимэг "шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр шалгарлаа6 сар 18. 11:38

“Та суудлын бүсээ заавал бүслээрэй”

/6-р сарын 6/  -  16 цаг 54 минут

“Эрүүл хотуудын түншлэл” санаачлагын хүрээнд хэрэгжиж буй “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэмжин ажиллаж байгаа төдийгүй нийслэл хотын иргэдийн халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санал санаачлага юм. 

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын ЗЦА-ны дарга хурандаа Д.Амарсайхан нар оролцлоо.  

Төслийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчний Дэлхийн элч, Нью-Йорк хотын Засаг дарга асан Майкл Блүүмбергийн санаачлагаар эхэлсэн “Эрүүл хотуудын түншлэл”-д Улаанбаатар хот нэгдэн орсон билээ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсэл хүчин зүйлст өртөхөөс урьдчилан сэргийлэх 10 төрлийн бодлогын ажлаас хамгаалах бүс, хамгаалалтын малгайг хэвшүүлснээр зам тээврийн ослыг бууруулах төслийн ажлыг сонгон авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн иргэд та бүхнийг автомашинаар зорчихдоо хамгаалах бүс, хамгаалалтын малгайг тогтмол хэрэглэж хэвшихийг уриалж байна. Та бүхний идэвх санаачлага төслийг амжилттай хэрэгжихэд дэмжлэг болохоос гадна та бүхний болон таны хайртай дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах болно. Та суудлын бүсээ заавал бүслээрэй. Таны амь насыг хамгаалах болно” гэлээ.

Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн гэсэн албан ёсны мэдээлэл байдаг. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд, 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна.  Төслийн хүрээнд  хийсэн судалгаагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч 93.8, жолоочийн хажуугийн суудалд суудаг зорчигчийн 73 хувь нь хамгаалах бүсээ бүсэлдэг бол тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчийн  82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэсэн судалгаа гарчээ. 2017 оны байдлаар зам тээврийн осолд өртөгсдийн 76 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 4 хувь нь хэрэглэсэн эсэх тодорхойгүй амь насаа алдсан, 20 хувь нь суудлын бүс хэрэглээгүй байсан байна. Мөн өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж амь насаа алдсанаас 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй, эцэг эх асран хамгаалагчтай цуг авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байна. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм.

 

ЦЕГ-ын ЗЦА-ны дарга хурандаа Д.Амарсайхан “Улаанбаатар хотод бүртгэлтэй авто машины тоо сүүлийн жилүүдэд өсөж байна. Үүнийг дагаад зам тээврийн осол өсөх хандлагатай байгаа энэ үед хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж хэвшүүлэх энэ төсөл хэрэгжиж байгаад талархаж байна. Хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэх нь таны амь насыг хамгаалах, эрүүл мэндээр хохирохгүй байх өндөр ач холбогдолтой. Судалгаанаас харахад авто машинд зорчиж байгаа хүүхдүүдийн 80-85 хувь нь зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалалтын бүс бүслээгүйгээс зам тээврийн осол өртсөн байна. Та дэргэдээ хайртай дотны хүнтэйгээ яваа гэдгээ үргэлж санаж, өөрөө болон хамт зорчиж буй зорчигчдоо хамгаалалтын бүс хэрэглэхийг сануулаарай” гэж ярилаа.

Улаанбаатар хотын хувьд Блүүмберг Филантропи болон түүний хэрэгжүүлэгч Витал Стратежис байгууллагатай хамтран иргэдийн эрүүл мэнд, амь насыг зам тээврийн осол гэмтлийн эрсдэлээс хамгаалах, тэдний амьдарч, ажиллаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчинг сайжруулахад үр дүнтэй гэдэг нь нотлогдсон шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр цаашдаа ажиллах юм. “Улаанбаатар хотод халдварт бус өвчнөөр нас барж байгаа шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчлөл, удаах нь хавдар, осол гэмтэл гуравдугаарт нөлөөлж байна. Зам тээврийн аюулгүй байдлын осол гэмтэл өндөр хувь эзэлж байгаа нь харамсалтай байна. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд 6 мянга орчим жолоочоос судалгаа авахад жолооч 90 хувь хамгаалах бүс хэрэглэдэг. Дэргэдэх зорчигч 70 хувь, арын суудалд зорчигч 90 хувь бүс хэрэглэдэггүй гэж дүн гарсан. Мөн хамгаалах малгайг хэрэглээнд хэвшүүлэх хэрэгтэй байна. Хүүхэд залуучууд мотоцикл болон унадаг дугуй, хөдөлгөөнт хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа энэ нөхцөлд хамгаалах малгайг хэрэглэж занших шаардлагатай. Энэ төрлийн осол гэмтлийн улмаас нуруу нугасны гэмтэл авах магадлалтай учир хамгаалах малгай өмсөх хэрэгтэй” гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар онцолсон юм. 

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Авто машин мото спорт сонирхогчдын холбоо, Замын аюулгүй байдлын үндэсний төв ТББ болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран иргэдийг хамгаалах бүс, малгай хэрэглэхийг уриалж байгаа юм. Өнөөдрийн нээлтийн ажиллагаанд Авто машин мото спорт сонирхогчдын холбооны төлөөллүүд ирж хамгаалах малгай, дуулга өмсөж байхыг залууст уриаллаа.

Хамгаалах бүс, хамгаалах малгайн ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, гудамжны самбар зэрэг олон салбараар иргэдэд мэдээлэл өгөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC