Шинэ мэдээ

Прокурорын орлогч, АТГ-ын даргыг томилох асуудлыг түр хойшлууллаа3 цаг 7 минутын өмнө"ЖДҮ-тэй холбоотойгоор УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан"5 цаг 2 минутын өмнөМАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийн талаар хуралдаж байна5 цаг 27 минутын өмнөЗургаан настай хүү осгож нас баржээ3 сар 22. 12:53Э.Эрдэнэжамъяан Е.Сагсай прокурорын хууль бус бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэв3 сар 22. 11:08Чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлнэ3 сар 22. 8:57Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ3 сар 22. 8:56“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов3 сар 22. 8:50Чөлөөт, сонгомол бөхийн “U23" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс3 сар 22. 8:49Аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ3 сар 22. 8:47С.Амарсайхан: Казах түмэн улс, нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан3 сар 22. 8:43Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо3 сар 22. 8:39Үс засуулахад тохиромжгүй3 сар 22. 8:38Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна3 сар 22. 8:38“Хууль шүүхийн байгууллагаар далайлгаж миний амыг үдэх гэж байна”3 сар 21. 13:19“С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэгдэж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 1937 оны эрүүдэн шүүх аргаар шүүсэн”3 сар 21. 11:28Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна3 сар 21. 10:48Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхимтай боллоо3 сар 21. 10:43Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээх асуудлыг судлах ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа3 сар 21. 8:54УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана3 сар 21. 8:52

Налайхын уурхайн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явагдана

/6-р сарын 6/  -  17 цаг 03 минут

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлосны улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч, байгаль орчин бохирдож байгаа асуудлыг таслан зогсоох, хууль бус олборлолтын улмаас үүссэн ам, цооногуудыг дахин ашиглахгүй хаах чиглэлээр тус дүүргийн оршин суугч, иргэдийн дунд зөвлөлдөх уулзалт, санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар Зөвлөлдөх зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Зөвлөл ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн доктор, профессор Б.Чинзориг, Үндсэн хууль судлаач, Улсын бага хурлын гишүүн асан Д.Лхамжав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Налайх дүүргийн өндөр настан Т.Охолбал тэргүүтэй 9 гишүүнтэй.

Зөвлөлдөх санал асуулгын эхний үе энэ сарын 8-10ны өдрүүдэд Налайх дүүрэгт болно. Түүврийн аргаар сонгосон 940 иргэн санал асуулгад оролцоно. Дараагийн шатанд 470 иргэн оролцох юм.

Зөвлөлдөх санал асуулга хуулийн дагуу иргэдээс санал авч анх удаа орон нутгийн асуудлыг иргэдийн санал, оролцоотой шийдвэрлэх гэж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Гавьяат уурхайчин, Налайх дүүргийн өндөр настан Л.Дамдинсүрэн “Налайхын уурхай 1995 онд хувьчлагдсанаас хойш их уурхайг хаах менежментийн бодлогын буруугаас олон уурхайчин ажилгүй болсон. Үүний уршгаар зарим нь зөвшөөрөлгүй, зарим зөвшөөрөлгүй хөдөлмөр хамгааллын ямар нэг дүрэм баримтлалгүй ажилласаар ирсэн. Энэ санал асуулга Налайх дүүргийн иргэдэд ихээхэн ач холбогдолтой. Налайхын уурхайн энэ сургамж бусад уурхайд давтагдах вий гэдэг үүднээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр иргэдийн саналыг сонсож төр засгийн шийдвэрт тусгуулах юм” гэлээ.

Налайхын уурхайн ашиглалт, ил болон далд уурхайн асуудлаар хийгдэх энэ ажлыг иргэд уурхайг хааж, үйл ажиллагааг зогсоох нь гэж шууд ойлгож болохгүй юм. Иргэдийн саналд тулгуурлаж, шийдвэрлэх учраас энэ санал асуулгад оролцох нь чухал. Цаашдаа налайхын уурхайд хууль бусаар аюултай орчинд ажиллаж байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх, налайхчуудад нүүрлээд байгаа ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцэх, уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зэрэг олон цогц асуудал энэхүү санал асуулгын хүрээнд яригдах юм байна.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC