Шинэ мэдээ

Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй17 минут 39 секундын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ21 минут 51 секундын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-нд түр хаана7 сар 17. 10:45Үс засуулбал өвчин ирнэ7 сар 17. 10:44Улаанбаатарт 30 хэм дулаан байна7 сар 17. 10:42Сэтгэц нөлөөт эмийг хуурамч жороор олгож байжээ7 сар 16. 17:20Ерөнхийлөгч:УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг хүргүүлжээ7 сар 16. 13:57Баяр наадмын өдрүүдээр 14 хүн усанд осолдож нас баржээ7 сар 16. 13:37

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

/6-р сарын 8/  -  12 цаг 30 минут

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд хэрэгжиж буй 2018 оны хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний хагас жилийн хэрэгжилтийн дүн болон худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ.

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийслэл хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрүүдээр 392.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1169 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс, нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 99 захирамжаар 346.7 тэрбум төгрөгийн 558 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 386 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 172 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаагүй бөгөөд нийслэлийн хэмжээнд 71 хувийн хэрэгжилттэй байгаа юм. Худалдан авах ажиллагаа, зарим ажлын явц удаашралтай байгаа шалтгааныг дүүргийн Засаг дарга нар танилцуулсан. Энэ ажилтай холбоотойгоор улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гэрээний хэрэгжилтийн хяналтыг эрчимжүүлж ажиллахыг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ажиллахыг харьяа хэлтэс албадын дарга нарт тус тус үүрэг болголоо. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг хугацаанд эхлүүлэхийг тодотголоо.

Мөн хурлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дүүргийн төсвийн сахилга, хариуцлага чангатгах, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх нийтлэг чиг үүргийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн удирдлагуудаас дүүргүүдийг хариуцан ажиллах хуваарийг баталлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC