Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал 7 хоногоор хойшиллоо9 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох санал хүргүүллээ9 цаг 52 минутын өмнөНийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна8 сар 17. 11:13УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шүүнэ8 сар 17. 10:31ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна8 сар 17. 10:10Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 17. 10:04Үс засуулахад тохиромжгүй8 сар 17. 10:03Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 17. 10:02Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна8 сар 15. 14:44“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлав8 сар 15. 14:41Гол, усны ослоос урьдчилан сэргийлье8 сар 15. 14:20Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулна8 сар 15. 13:58Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан8 сар 15. 11:43Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна8 сар 15. 11:08Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана8 сар 15. 10:35ЗГ:Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томиллоо8 сар 15. 10:26Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна8 сар 15. 10:06Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 15. 10:05У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу8 сар 14. 13:58МАН-ын удирдах зөвлөл хуралдана8 сар 14. 12:37

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгууллаа

/6-р сарын 8/  -  12 цаг 36 минут

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И. Дитрих нар “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж хэрэгжиж эхэлж байна.

25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөх хэлэлцээрт:

-  хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх

-  төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;

-  төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх

-  хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих

-  ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах

-  Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгажээ.  

Хэлэлцээр байгуулснаар манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш  тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ.

Энэ нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм.

 

Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин болон албаны бусад хүн оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC