Шинэ мэдээ

Х.Баттулга Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн төгсөлтийн ёслолд оролцлоо6 сар 20. 15:40“79-р сургуулийн удирдлагад арга хэмжээ авна”6 сар 20. 14:09Улсын хэмжээнд 18,2 сая толгой төл хүлээн аваад байна6 сар 20. 12:13Д.Муратыг түдгэлзүүлэх нь зөв хэмээн байнгын хороо үзлээ6 сар 20. 12:06Ө.ЭНХТҮВШИН ХОРГОС ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА6 сар 20. 10:52Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болголоо6 сар 20. 10:50Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна6 сар 20. 10:41Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа6 сар 20. 10:37Байнгын хороод хуралдана6 сар 20. 10:34Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив6 сар 20. 10:33Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 сар 20. 9:51ОХУ-ын шигшээ баг Египетийг бут ниргэлээ6 сар 20. 9:49Энэ өдрийн зурхай6 сар 20. 9:47Цаг агаарын урьдчилсан мэдээ6 сар 20. 9:46УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгуулна гэв6 сар 18. 16:09Аваргуудын эсрэг байр суурь6 сар 18. 15:29Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав6 сар 18. 13:232 настай хүүг дааганы эмээлтэй хүлж уралдуулсан этгээдэд хариуцлага тооцжээ6 сар 18. 13:19Д.Мурат бүрэн эрхээсээ түдгэлзэх үү6 сар 18. 13:04МУГЖ И.Одончимэг "шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр шалгарлаа6 сар 18. 11:38

Монголын аврагчид олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвараа харууллаа

/6-р сарын 8/  -  14 цаг 35 минут

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль Ховд аймагт 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд болж өнөөдөр хаалтаа хийж байна.

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил баруун бүсийн таван аймгийг хамруулан “Баруун бүсийн төвийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дуурайлган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар үндсэн найман чиглэлээр зохион байгууллаа.

Дадлага сургуулийн хүрээнд эрэн хайх, аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, эмэгтэйчүүдийн манлайллын сургалт, эмнэлгийн байгууллагуудын туршлага судлах сургалтуудыг анх удаа орон нутгийн иргэдийн оролцоог хангах, тэднийг гамшгаас хамгаалах мэдлэг чадавхыг сайжруулах зорилгоор зохион байгуулснаараа онцлог байсан юм.

Мөн ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын аврагчидтай хамтран уул, ус, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулиудыг зохион байгуулж, тус хамтарсан дадлага сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглан, эрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, цаашид юунд анхаарах тал дээр монгол, америкийн аврагчид харилцан туршлагаа хуваалцсан юм.

Түүнчлэн үндэсний, бүсийн, орон нутгийн газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилгоор команд штабын сургуулийг зохион байгууллаа. Тус сургуульд ОБЕГ, НОБГ-ын төлөөллөөс гадна Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газар, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллүүд бүлэгт хуваагдаж, баруун бүсийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт түүнээс үүдэлтэй хавсарсан гамшиг, ослын цагийн байдлын дагуу ажилласан юм.

Сургалтын төгсгөлд “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар Монгол, Америкийн талууд өнөөдөр харилцан дүгнэлт хийлээ.

Талууд энэ удаагийн олон улсын сургалтаар баруун бүсийн аймгуудын харилцан ажиллагаа ажлын уялдаа холбоо сайжирч, гамшгийн үед мэдээ мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэхээс гадна гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадвар дээшиллээ. Түүнчлэн Монголын аврагчдын чадвар олон улсын түвшинд хүрч, хаана ч үүрэг гүйцэтгэх боломжтой байгааг сургалтыг хамтран зохион байгуулагч Ази, номхон далайн цэргийн командлалын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC