Шинэ мэдээ

Х.Баттулга Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн төгсөлтийн ёслолд оролцлоо6 сар 20. 15:40“79-р сургуулийн удирдлагад арга хэмжээ авна”6 сар 20. 14:09Улсын хэмжээнд 18,2 сая толгой төл хүлээн аваад байна6 сар 20. 12:13Д.Муратыг түдгэлзүүлэх нь зөв хэмээн байнгын хороо үзлээ6 сар 20. 12:06Ө.ЭНХТҮВШИН ХОРГОС ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА6 сар 20. 10:52Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болголоо6 сар 20. 10:50Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна6 сар 20. 10:41Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа6 сар 20. 10:37Байнгын хороод хуралдана6 сар 20. 10:34Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив6 сар 20. 10:33Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 сар 20. 9:51ОХУ-ын шигшээ баг Египетийг бут ниргэлээ6 сар 20. 9:49Энэ өдрийн зурхай6 сар 20. 9:47Цаг агаарын урьдчилсан мэдээ6 сар 20. 9:46УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгуулна гэв6 сар 18. 16:09Аваргуудын эсрэг байр суурь6 сар 18. 15:29Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав6 сар 18. 13:232 настай хүүг дааганы эмээлтэй хүлж уралдуулсан этгээдэд хариуцлага тооцжээ6 сар 18. 13:19Д.Мурат бүрэн эрхээсээ түдгэлзэх үү6 сар 18. 13:04МУГЖ И.Одончимэг "шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр шалгарлаа6 сар 18. 11:38

Наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

/6-р сарын 11/  -  9 цаг 46 минут

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам удахгүй болно. Баяр наадмыг зохион байгуулах  комиссынхон өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай нь танилцлаа. Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга  Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга  Ө.Энхтүвшин зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, наадам хүртэл богино хугацаа үлдсэн тул бэлтгэл ажлуудыг түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

“Наадмын комисс гурван удаа хуралдаад, салбар комиссоо байгуулаад ажиллаж байна. Төлөвлөгдсөний дагуу бэлтгэл ажил хийгдээд явж байна. Шадар сайдын хувьд Үндэсний бөхийн холбоо болон уяачдын төлөөлөл, үндэсний бөхийн аваргуудтай уулзаж баяр наадмын талаар саналаа солилцсон байгаа. Энэ жилийн төсвийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо батлагдсан. Наадам болтол богино хугацаа үлдсэн хэдий ч зарим жижиг засварын ажил, био жорлон зэргийн хөрөнгө мөнгийг шийдэж, иргэдийг ая тухтай наадамлах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг холбогдох комиссыхонд үүрэг болголоо” хэмээн Шадар сайд, наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин ярилаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуун “Өнгөрсөн жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож бууруулсан. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцох шаардлага, заавар, стандартыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа. Энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа явуулж, долоодугаар сарын эхээр байршлуудыг нь тавина. Наадмын өдрүүдээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 350 байцаагч, явуулын лаборатори ажиллана” гэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн зүгээс баяр наадамд 100 хувь бэлэн гэдгээ комиссын гишүүдэд хэлж байв.

Комиссынхныг Хүй 7 худагт ирэхэд  Монгол наадам цогцолборын дарга Н.Батсүмбэрэл талбайн зохион байгуулалт, худалдаа үйлчилгээний талаар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины салбар комиссын дарга, хурандаа Ж.Болдбаатар хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах, гараа, бариаг хаана байлгах тухай танилцуулав. Энэ жилийн хувьд бороо, хур бага гандуу байгаа учир Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас анхаарч усалгаа, арчилгааг хийхээр төлөвлөсөн, мөн био жорлонг аль болох ахиу тавих болно гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC