Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал 7 хоногоор хойшиллоо9 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох санал хүргүүллээ9 цаг 51 минутын өмнөНийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна8 сар 17. 11:13УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шүүнэ8 сар 17. 10:31ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна8 сар 17. 10:10Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 17. 10:04Үс засуулахад тохиромжгүй8 сар 17. 10:03Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 17. 10:02Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна8 сар 15. 14:44“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлав8 сар 15. 14:41Гол, усны ослоос урьдчилан сэргийлье8 сар 15. 14:20Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулна8 сар 15. 13:58Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан8 сар 15. 11:43Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна8 сар 15. 11:08Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана8 сар 15. 10:35ЗГ:Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томиллоо8 сар 15. 10:26Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна8 сар 15. 10:06Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 15. 10:05У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу8 сар 14. 13:58МАН-ын удирдах зөвлөл хуралдана8 сар 14. 12:37

Сайн нөхдийнхөө ачаар Д.Мурат, Д.Гантулга нар сэнтийдээ үлдэж чадлаа

/6-р сарын 11/  -  11 цаг 22 минут

Монголын парламентад эмгэнэл илэрхийлье. Тэд анх удаагаа “бандааш”-ны асуудал хэлэлцлээ. Ингэхдээ бүр хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн гишүүдийн олонхи кноп дарлаа. Гэвч олон нийт УИХ-аас ийм үр дүн хүлээж байсангүй. Хууль санаачлах төрийн дээд байгууллага шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргаж хүчингийн хэрэгт холбогдоод буй хоёр гишүүнийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж хуулийн дагуу шийдүүлсэн бол гоё харагдах байлаа. Гэтэл УИХ дахь намын бүлгүүд парламентын нэр төр бус өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт тавилаа.

Харин УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд энэхүү шийдвэрийн дараа мэдээлэл хийсэн. Тэд хүчингийн хэрэгт холбогдоод буй 2 гишүүнийг хуулийн дагуу асуудлаа шийдэх ёстой. Хэрвээ гэм буруугүй нь тогтоогдвол эргээд УИХ-ын гишүүний албан тушаалаа хашиж болно гэх байр суурийг илэрхийлсэн.

Мөн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаан дээр “УИХ-аас ямар ч шийдвэр гарсан бай прокурорын байгууллага энэ хүмүүсийн асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэсэн бодолтой байна. Ингэхдээ УИХ-ын тухай хуулийн 34.7-д зааснаар албадан саатуулж цагдан хорихгүй, гэр орон, албан тасалгаанд нь нэгжлэг хийхгүйгээр бусад бүх хуульд заасан арга хэмжээг авч гэм буруутай эсэх асуудлыг нь шүүхээр шийдүүлнэ. Гэтэл нэг асуудалд байна. Гэтэл дээрх хоёр гишүүн шүүх, прокурор дээр ирэхгүй бол албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэр гарч магадгүй. Албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэр гарна гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, гишүүний халдашгүй байдал руу халдана гэсэн үг. Энэ хоёр гишүүн хэрэв прокурор, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүрч ирээд саадгүйгээр асуудлаа шийдүүлээд явбал буцаад миний зүгээс болон шүүхийн зүгээс түдгэлзүүлэх асуудал тавихгүй байх гэж бодож байна. Харин ямар нэгэн саад учруулаад эхэлбэл тэр дор нь асуудлыг дахин оруулж ирээд УИХ-аар хэлэлцүүлнэ” гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Гантулга нь энэ асуудлаар өмнө нь “Eagle” телевизэд өгсөн ярилцлагадаа “Миний талаар яригдаж буй энэ бүх асуудал улстөрийн зорилготой явж байгаад харамсаж байна. Хэргийн үнэн мөнийг олоход УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэхэд айгаад байх юм алга” хэмээн ярьж байсан удаатай. Гэтэл хачир дээрээ намын ах нараасаа “дүүгээ бодоорой” хэмээн гуйж явсан сурагтай. Харин УИХ-ын гишүүн Д.Муратын хувьд өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна гэж байнгын хорооны хуралд оролцохдоо хэлсэн. Мөн хохирогч эмэгтэйг шүүхэд гомдолгүй гэж мэдүүлсэн гэсэн боловч үүнийг прокурорын байгууллагаас үгүйсгэсэн юм.

Юутай ч намын нөхдийнхөө ачаар тэд УИХ-ын гишүүний сэнтийдээ үлдэж чадлаа. Харин тэд олон нийт, сонгогчдынхоо өмнө дахин гарч ирэхээргүй ичгэвтэр байдалд орж, намынхаа 2020 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын замыг засаад өглөө хөөрхий.  

                                                                                                                                                  Д.Болор



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC