Шинэ мэдээ

"АН үнэхээр гашуудаж, эмгэнэж байгаа бол камер, микрофонгүй газар буян үйлд"5 сар 21. 13:27"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд болж байна5 сар 18. 15:12Ардчилсан нам гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна5 сар 18. 14:23"Ерөнхийлөгч хуулиа уншдаггүй юм гэхэд ядаж хуулийнхаа нэрийг унш"5 сар 17. 14:28"Нэг мөсөн намаас хөөчих"5 сар 17. 12:38МАН:УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улстөрийн хариуцлага тооцохоор болжээ5 сар 17. 12:28Эрүүл мэндийн яамны нэр бүхий мэргэжилтнүүдийг авлигалын хэргээр саатуулжээ5 сар 17. 11:31Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна5 сар 17. 11:05Сайжруулсан түлш борлуулах цэгүүд5 сар 17. 11:03Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 сар 17. 10:16Улаанбаатарт 10 хэм дулаан байна5 сар 17. 10:15Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна5 сар 16. 14:30Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д хандлаа5 сар 16. 14:02Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ5 сар 16. 13:27С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно гэдэгт итгэлтэй байна5 сар 16. 10:24Олимпийн аварга Алина Кабаева ихэр хүүтэй болжээ5 сар 16. 10:00Дэд хурандаагийн гэрийг нүүлгэж явсан онцгой байдлын албан хаагч амиа алджээ5 сар 16. 9:53Долоон настай охины 4 хурууг хурц иртэй зүйлээр тасалсан хэрэг гарлаа5 сар 16. 9:45Сонгууль угтсан шоу5 сар 15. 10:52Ерөнхийлөгч татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа5 сар 15. 10:33

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзаж, өргөдлөө өглөө

/6-р сарын 11/  -  16 цаг 15 минут

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх албан ёсны хүсэлтээ танилцуулж, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Та бүхэндээ албан ёсны мэдэгдэл танилцуулъя. Дорждугарын Гантулга миний бие өөрийнхөө өнцгөөс шийдвэр гаргах боломжгүй өдрүүд олон байлаа. Учир нь, УИХ-ын гишүүн хувь хүн биш, сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага зэрэг олон шалтгаан байлаа. Гэхдээ би өнөөдөр өөрийн шийдвэр гаргаснаа та бүхэнд мэдээлж байна. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд холбогдсон явдалд чин сэтгэлээсээ харамсч байгаагаа илэрхийлье. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа хүлцэл өчиж байна. Мөн намайг итгэж дэмждэг мянга мянган найз нөхөд, хамт олноосоо энэ давааг давж чадахгүй энд хүрч байгаадаа харамсч байна. Итгэж УИХ-ын төлөөлөл болгосон ханхэнтийчүүддээ, намайг үргэлж дэмждэг байсан намын хамт олон, олон мянган намын журмын гишүүн, УИХ-ын танхимд хууль хэлэлцэж, батлалцсан “нэг анги”-ийн эрхэм УИХ-ын гишүүдээсээ мөн хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа зэрэг бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсч байгаагаа илэрхийлмээр байна. Монголын төрд залуу хүний хувьд, илүү ихийг хийж бүтээнэ гэсэн итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ, чадахын төлөө зүтгэж явсан маань хангалтгүй байсандаа гүнээ харамсч байна.
Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж, хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа, яг одоо ингэж харамсах хүртэл явсандаа харамсч байгаагаа хэлэхийг хүсч байна. Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Намайг улс төрийн золиос болж буйг монголчууд маань ойлгож байгаа гэж итгэж байна. “Энэ бол улс төр байсан, гэмт үйлдэл байгаагүй” гэдгийг ойлгох өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Иймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа та бүхэнд мэдэгдэе. Одоо албан ёсны хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод гардуулж өгнө. Энэ цаг хугацаанд үнэн мөнийг олохоор хамтарч ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэндээ талархаж байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC