Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа1 сар 18. 14:16"Ж.Батзандан гишүүн арай дэндүү дээрэлхэж байна"1 сар 18. 11:09"МАН-ынханы титэм үг хэтрээд байна"1 сар 18. 10:42Чуулган хуралдаж байна1 сар 18. 10:32БХ:Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ1 сар 18. 8:48Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна1 сар 18. 8:33Улаанбаатарт -12 хэм хүйтэн1 сар 18. 8:31Үс засуулахад тохиромжгүй1 сар 18. 8:30"ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хяналтгүйгээр зээл авсан"1 сар 17. 8:56Хотыг С.Мөнхчулуун удирдахаар боллоо1 сар 17. 8:40Үс засуулбал эрхтэн хурц болно1 сар 17. 8:38Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн1 сар 17. 8:37С.Баярцогтыг цагдан хорихоор боллоо1 сар 16. 16:09Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно1 сар 16. 14:4217.2 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ1 сар 16. 13:52Ерөнхий сайд: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана1 сар 16. 13:01Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав1 сар 16. 10:48Байнгын хороод хуралдана1 сар 16. 9:50Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ1 сар 16. 9:08Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо1 сар 16. 9:04

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын албан ёсны зөвлөгөөн өндөрлөв

/6-р сарын 13/  -  9 цаг 43 минут

Ази, Номхон далайн бүсийн 13 орны парламентын 30 гаруй гишүүд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэн, чадавхийг сайжруулах асуудлаар бүтэн өдрийн турш зөвлөлдөж, албан ёсны арга хэмжээ амжилттай өндөрлөв.

Зөвлөгөөний хаалтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Парламентчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс орныхоо туршлагыг харилцан солилцох, бие биенээсээ суралцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бодлого, хөтөлбөр боловсруулах боломжийг олгосон чухал арга хэмжээ боллоо” хэмээн тэмдэглэв. Мөн зөвлөгөөнөөс насжилт, төрөлтийг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудыг эрх  мэдэлжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө буюу “Улаанбаатарын хамтарсан тунхаг” бичгийг боловсруулж, гаргасныг онцлохын зэрэгцээ энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулахад дэмжсэн НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахарад болон зөвлөгөөнд идэвхтэй оролцсон элч төлөөлөгчдөд Монголын парламентын гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.  

Дараа нь зөвлөгөөнийг удирдан зохион байгуулсан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан арга хэмжээг  хааж үг хэлэв. Тэрбээр, зөвлөгөөнд оролцсон улс орнуудын элч төлөөлөгчдөд болон Хүн ам, хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, улс орнуудын мэргэшсэн судлаачид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, хамтрагч байгууллагуудын төлөөлөгч зэрэг бүх хүмүүсийн оролцоотойгоор ээлжит зөвлөгөөн амжилттай үргэлжилж буйг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлаас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогыг авч хэрэгжүүлж, анхаарлаа хандуулан ажиллаж буйг онцлон хэлсэн.  

Түүнчлэн зөвлөгөөнийг хааж Тайландын Вант улсын парламентын гишүүн, Хүн амын хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын ерөнхий нарийн бичгийн дарга Жетн Сиратранонт  хэлсэн үгэндээ ганцхан өдөр хуралдсан ч бие биенээсээ туршлага судалсан үр дүнтэй үйл ажиллагаа болсныг дурьдаад “Улаанбаатарын хамтарсан тунхаг”-ыг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллах нь Азийн парламентчид хамтарч ажиллаж чаддаг юм байна гэдгийг харуулна гэлээ.

Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн, Зүүн өмнөд болон Далайн бүсийн захирал Нора Муратыг төлөөлж Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тэргүүн М.Батзориг мөн үг хэлсэн.

Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн Азийн парламентчдын зөвлөгөөн ийнхүү амжилттай өндөрлөсөн юм. 

Маргааш элч төлөөлөгчид Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцана.

Мөн  Төв аймагт очиж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, төрөх тасаг, эх нярайн зайн оношлогооны төслийн үйл ажиллагаатай танилцах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC