Шинэ мэдээ

2019-2020 оны хичээлийн жилд ЗГ-аас зарлагдах тэтгэлэгт хөтөлбөрүүд10 сар 18. 9:19Өнөөдөр дараах замуудыг түр хугацаагаар хэсэгчилж хаана10 сар 18. 9:16Туушин зочид буудлын өмнөх шатыг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө10 сар 17. 9:32Дахин нэг бага насны охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарлаа10 сар 17. 9:31Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэнэ10 сар 17. 9:18Байнгын хороод хуралдана10 сар 17. 9:12Үс шинээр засуулбал нас уртасна10 сар 17. 9:09Улаанбаатарт 14 хэм дулаан10 сар 17. 9:08Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаа таалал төгсжээ10 сар 16. 14:40Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ болон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно10 сар 16. 12:18Хотын даргын мэдрэмжгүй шийдвэр10 сар 16. 10:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна10 сар 16. 9:27“Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг туршиж байна10 сар 16. 9:24Байнгын хороод хуралдана10 сар 16. 9:21Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг баривчиллаа10 сар 16. 9:18"Туушин" зочид буудлын шатыг албадан буулгаж байна10 сар 16. 9:10Энэ өдрийн зурхай10 сар 16. 9:06Хүүхдийн мөнгө авах хүсэлт 80 хувьдаа хүрэхгүй байна10 сар 15. 16:29МАН-ын бүлэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар хэлэлцэж байна10 сар 15. 11:42АН-ын бүлэг хуралдаж байна10 сар 15. 11:39

Д.Муратыг хэрхэх вэ

/6-р сарын 13/  -  11 цаг 26 минут

“Молодец Д.Гантулга, Одоо харин Д.Мурат” гэсэн мессеж олон нийтийн дунд тараад байна. Учир нь “бандааш”-ны хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө энэ даваа гаригт УИХ-ын даргад гардуулан өгсөн билээ. Уг нь өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нартай холбоотой асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцээд хүлээж авах эсэх нь тодорхойгүй ч өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж буй нь олон нийтэд таалагджээ. Харин одоо  УИХ-ын гишүүн Д.Муратаас ийм шийдвэрийг хүлээж байна. Тэрбээр өөртэй нь холбоотой асуудлаар тайлбар хийхдээ “Би гэмт хэрэг хийгээгүй” гэх тайлбарыг өгөөд буй. Үнэхээр гэм буруугүй бол гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах юу нь болохгүй гэж. Юутай ч тэрбээр энэ талаар дахин байр сууриа илэрхийлсэнгүй.  

Түүнчлэн УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл УИХ-аас гаргасан түдгэлзүүлэх шаардлагагүй гэх шийдвэрт хорих тавиулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байгаа. Д.Гантулгын шийдвэрээс үүдээд энэ асуудал зөвхөн Д.Мураттай холбогдож таарах нь. Тиймээс энэ асуудалд Ерөнхийлөгч хориг тавих уу, Д.Мурат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзах уу гэдэг нь олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн сэдэв боллоо.

                                                                                                                                                  Д.Болор



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 95119311

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC