Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Аваргуудын эсрэг байр суурь

/6-р сарын 18/  -  14 цаг 29 минут

 

Монголын Үндэсний бөхийн холбооныхон өнөөдрийг хүртэл учир зүйгээ олоогүй явна. Сар хүрэхгүй хугацааны дараа Үндэсний их баяр наадам болох гэж байхад аваргууд нь ийн хэмлэлдэж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон А.Сүхбат нар Төрийн ордонд тус тус мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг дор хүргэж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Энэ сарын 15-нд Монгол бөхийн холбоо эвлэрч нэгдэх тухайгаа ярилцсан. Уулзалтаар бөхчүүд үл ойлголцлоо эцэс болгож, Монгол бөх ариун байвал, төр цэвэр ариун байна гэдэг зүйлийг ярилцаж, ойлголцсон. Хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурахаар тохирсон ч дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа тэргүүтэй бөхчүүд дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүй гээд гарын үсэг зураагүй. Дархан аварга эвлэрэх асуудал ярих боловч үйлдэл нь өөр байна.  Улсын баяр наадам дөхөж байна. Хэрвээ бөхчүүд барилдахгүй байх эмх замбараагүй байдал үүсвэл, ялыг нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүрэх болж байгаа шүү. Бөхөд хайртай ард түмэн, төрөө хүндлээч гэж Б.Бат-Эрдэнэ аваргаас хүсч байна. Монгол бөхчүүдийг  хагалах үйлдлээ таслан зогсоохыг хүсч байна. Монгол наадам сайхан болох ёстой. Шадар сайд аваргуудыг хүлээн авч уулзаж, баяр наадмаа сайхан зохион байгуулах үүрэгтэй шүү гэдгийг сануулсан. Монгол бөхөд эрэмбэ, ёс гэж айхтар хатуу зүйл байдаг. Тиймээс би шударга үнэнийг хэлж байна. Ер нь допингийн асуудал бас л Б.Бат-Эрдэнэтэй холбоотой. Допингийн асуудалд цэг тавих, эсэргүүцэх ёстой. Гэхдээ олон улсад итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн, цаг хугацааны хувьд ч тухай бүрт нь шийдэх ёстой. Ер нь цаашдаа тав давсан биш бүх бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болох ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Бид ээлжит чуулганаа зохион байгуулсны дараа санал нийлэхгүй байгаа хүмүүстэйгээ уулзаж, шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, тайлбараа хэлсэн. Нөгөө талаас Л.Чинбат, А.Сүхбат нарын байр суурийг сонсч, би өөрөө ч Монголын бөхийн холбооны даргад нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн. Бид санаачилга гаргаж, Цэцдийн зөвлөл, Их эеээ хуралдуулах  асуудлуудаа ярилцаад шийдсэн. Үүний дагуу Их эе хурлаа зохион байгуулахаар 11 хүний бүрэлдэхүүнтэй, олонхиороо шийдэх боломжтой хурлын комисс байгуулсан. Гэвч нөгөө талаас заан н.Ганболдыг эсэргүүцээд эхэлсэн. Түүнээс хойш эв зүйгээ олох, саналаа илэрхийлсээр ирсэн. Түүний дараа Л.Чинбат аваргуудтай уулзсан.  Тэр уулзалтаар Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатар, Б.Гантогтох нарыг томилох саналаа илэрхийлэхэд нь бид хүлээн зөвшөөрсөн. Гэвч өмнөх саналуудаа өөрчилж, дахин өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх, солих асуудал ярьж эхэлсэн. Бидний зүгээс тэдний тавьсан саналуудыг Их эе хурлаараа шийднэ гэдгээ тайлбарласан. Ийм л нөхцөл байдалтай байна. Баяр наадмын комиссын дарга аваргуудыг хүлээн авч уулзсан. Аваргууд зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Монгол бөхийн жудаг, уламжлалаар үлгэрлэсээр ирсэн. Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад ирсэн. Наадамд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ. Хамгийн ноцтой асуудал бол допингтой холбоотой асуудал. Хуучин бөхийн холбоо л допингийн асуудлыг гаргаж ирж, асуудалд өөрөөр хандаад байгаа юм шиг мэдээлэл өгөөд байх юм. Допингтой холбоотой асуудлыг хэдхэн сайн дурын хүмүүс ТББ хийж, хүмүүсийн эрхэд халдаж байна гэх буруу ойлголтыг яриад байгаа. Гэтэл Монголын допингийн байгууллага дэлхийн Допингийн эсрэг байгууллагын салбар байгууллага гэж бий. Энэ байгууллага бүх л спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Допингтой холбоотой асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Өнөөдрийг хүртэл бид эв, зүйгээ олохын төлөө ажиллаж байгаа гэдгээ үргэлж илэрхийлж байгаа"

Д.Болор

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC