Шинэ мэдээ

Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хороог удирдана9 сар 22. 12:21Дүүргийн хэмжээнд 11.593 м.кв талбайд замын тэмдэглэгээ хийв9 сар 22. 12:13"Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна"9 сар 22. 12:12Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана9 сар 22. 12:10“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ9 сар 22. 12:08Өнөөдөр "автомашингүй" өдөр9 сар 22. 12:06Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ9 сар 22. 12:04Улаанбаатарт 10 хэм дулаан9 сар 22. 12:03АШУҮИС-ийн харъяа шинэ эмнэлэг ирэх онд ашиглалтад орно9 сар 21. 15:56Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 21. 11:04Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө9 сар 21. 10:46Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ9 сар 21. 10:45Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 10:31Б.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ9 сар 21. 10:29Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 21. 10:132018 - 09-22-ноос 09-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв9 сар 21. 10:07Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна9 сар 20. 10:24Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ9 сар 20. 10:1970 гаруй ААН, байгууллагын 4000 гаруй ажлын байр зарлагдаад байна9 сар 20. 10:15Үс засуулбал эрхтэн хурц болно9 сар 20. 9:52

М.Рохо Аргентинд ялалт бэлэглэлээ

/6-р сарын 27/  -  10 цаг 42 минут

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "D" хэсгийн сүүлийн тоглолт Санкт-Петербург хотноо явагдлаа. Аргентин болон Нигерийн шигшээ багийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдсаны эцэст Аргентиний ялалтаар өндөрлөлөө.

Аргентиний дасгалжуулагч Х.Сампаоли өнөөдөр гараандаа өөрчлөлт хийсэн тун зөв шийдвэр байлаа.  Тэрбээр Э.Банегаг гараанд гаргасан нь нүдээ олж, олон чухал дамжуулалтыг тэрбээр хийж байв. Тоглолтын эхний аюултай довтолгоог Банегагийн дамжуулалтаар Э.Перес хийн Нигерийн хаалга руу цохисон.  Мөнөөх Банегагийн дамжуулалт 14 дэх минутад Месси рүү чиглэн, Месси энэ ДАШТ-ийхээ анхны гоолыг Нигерийн хаалганд хийлээ.

27 дахь минутад Л.Месси Г.Игуайнд гайхалтай дамжуулалт өгсөн боловч Нигерийн хаалгач аюулыг зайлуулав. Аргентиний довтолгоо үргэлжилсээр 32 дахь минутад Банегагийн дамжуулатыг Анхель ди Мария аван ганцаар гарав. Нигерийн хамгаалагчид түүнийг унагааснаар Аргентинчууд хаалттай цохилт хийх эрхтэй болов. Месси солгой хөлөөрөө хүчтэй цохилт хийсэн боловч хаалгачийн гарын үзүүрт хүрч, шон онолоо. 

Тоглолтын эхний хагас ийнхүү өндөрлөж хоёрдугаар хагас эхлэв. 50 дахь минутад булангийн цохлт хийх үед Х.Машерано эсрэг багийн тоглогчийг унагаан торгуулийн цохилт хийхээр боллоо. Цохилтыг В.Мозес амжилттай болгон тооны харьцааг тэнцүүлэв. Аргентинаас хоёрдугаар хагаст Г.Игуайн аюултай цохилт хийснээс өөр онц аюултай цохилт харагдсангүй. Мөн С.Агуеро, Павон, Меса нарыг оруулсан ч амжилт олохгүй байлаа. Аргентиний Рохо бөмбөгөнд гар хүрсэн нь маргаан дэгдээж шүүгч бичлэг  ухрааснаар торгуулийн цохилт заасангүй. 

Меркадогийн хөндлөн дамжуулалтаар Рохо 86 дахь минутад гуядаж өшиглөн гоол оруулсанаар Аргентинчууд хожил авах нь тодорхой болсон. Үлдсэн цагт Нигеричүүд довтолсон ч амжилтанд хүрсэнгүй. Ингэснээр Аргентинчууд хэсгээсээ хоёроор шалгарч Францын багтай тоглохоор болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC