Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52Засгийн газар огцрох уу11 сар 13. 16:29БАЙР СУУРЬ: У.Хүрэлсүхийг үү, Д.Хаянхярвааг уу?11 сар 13. 16:13

Гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр хангах төлөвлөгөөг баталлаа

/7-р сарын 6/  -  10 цаг 56 минут

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа. Хотын удирдлагууд өвлийн бэлтгэл ажлаа эртнээс ярьж, агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ийнхүү баталж байна.

Төлөвлөгөөний хүрээнд хийгдэж ажлын талаар “Өдгөө 200 мянган өрх гэр хороололд амьдарч түүхий нүүрс хэрэглэж буй гэсэн тоо бий. Эдгээр айл өрхийг  стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангавал агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, тээвэрлэх асуудлыг салбарын яамд хариуцах бол сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх асуудлыг НЗДТГ хариуцаж байгаа. Бидний зүгээс сайжруулсан түлшийг нийслэл дэх дундын агуулахад нөөцөлж, төвийн 6 дүүрэг дэх 390 борлуулах цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөж байна. Азийн хөгжлийн банкны 2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын иргэдийн 91 хувь нь нүүрсээ бөөнд нь, 9 хувь нь жижиглэнгээр худалдан авдаг гэж гарсан байдаг. Сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлтийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд түлш худалдаалах дараа болон урьдчилсан төлбөрт тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна” гэж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд уг төлөвлөөг батлах нь зүйтэй гээд бэлтгэл ажлыг сайтар хангаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, борлуулалт хийх иргэд, аж ахуйн нэгжид ямар дэмжлэг үзүүлэх, хяналт тавих ажилтай уялдуулж ажиллах зэргийг анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн санал хэлж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Урин дулаан цаг гэлгүй бид ирэх өвлийн бэлтгэл ажил, утааг бууруулах асуудлыг ярьж, хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэрэгжүүлэх учиртай” гээд төлөвлөгөөний төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC