Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52Засгийн газар огцрох уу11 сар 13. 16:29БАЙР СУУРЬ: У.Хүрэлсүхийг үү, Д.Хаянхярвааг уу?11 сар 13. 16:13

Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин аян эхэллээ

/7-р сарын 6/  -  11 цаг 46 минут

Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг энэ сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулж байна.

Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 103 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг тус тус үндэслэл болгон нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хамтран “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин аян” хэрэгжүүлж байна.

Уг аяны хүрээнд:

  • Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын 4 чиглэлд хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд /Баянзүрхийн товчоо, 22 –ын товчоо, Яармаг, 7 буудлын пост/ хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхэд тээвэрлэлтэнд хяналт тавих
  • Хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх анхааруулга шторкийг телевиз, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах
  • Хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчин бий болгох чиглэлээр нийслэлийн 152 хорооны орчныг үнэлэх
  • Хүүхэд хүлээн авах бэлэн байдлыг хангуулах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн баяр наадамтай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хуй долоон худаг, олон нийтэд зориулсан Сүхбаатарын талбайн арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, төөрөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг ажлуулж хүүхдийн байгууллага, цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC