Шинэ мэдээ

Г.Сарангэрэлд 3 жилийн хорих ял оноолоо7 сар 20. 19:42Сэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд7 сар 20. 19:26Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 20. 19:24Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос хандив өргөлөө7 сар 20. 14:45Г.Сарангэрэлийг шүүх хурал болж байна7 сар 20. 14:40Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна7 сар 20. 12:18Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сум цахилгаантай боллоо7 сар 20. 12:15Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна7 сар 20. 12:14Эрсдэлтэй бүсэд суурьшсан, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэхыг үүрэгдлээ7 сар 20. 12:10Эрсдэлтэй бүсэд суурьшсан бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлнэ7 сар 20. 10:27Малчид, иргэд, аялагчдын анхааралд:7 сар 20. 9:53Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:52Үерийн голомтноос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна7 сар 19. 20:09Ноцтой осол гарч, хоёр хүүхэд нас баржээ7 сар 19. 20:06Цагдаагийн алба хаагчдад завь бэлэглэлээ7 сар 19. 18:56"Хүний амь нас эндэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой"7 сар 19. 14:51“Даншиг наадам-Хүрээ цам 2018” ирэх сарын 4,5-ны өдрүүдэд болно7 сар 19. 14:45Зарим ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө7 сар 19. 14:30Аялал, амралтанд гарахдаа юу авч явах вэ?7 сар 19. 13:28Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах үр дүнтэй аргууд7 сар 19. 13:22

Засгийн газар МҮХАҮТ-тай хамтран бизнесийн таатай орчин бүрдүүлнэ

/7-р сарын 9/  -  10 цаг 55 минут

Засгийн газар бизнесийн хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хэлэлцэл, түншлэлийг хөгжүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор МҮХАҮТ-тай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

Бизнесийн хууль, эрхзүйн орчинг сайжруулах, Төр, хувийн хэвшлийн хэлэлцэл, түншлэлийг хөгжүүлэх, Бизнесийн орчны судалгааны тайлан, мэдээлэл солилцох тухай тусгасан Санамж бичигт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурлаа.

“Эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэн ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Засгийн газар ажил олгогч, баялаг бүтээгчдээ дэмжинэ.  Бизнесийн орчинтой холбоотой хууль, тогтоомж, бодлого, шийдвэр гаргахдаа бизнес эрхлэгчдийн саналыг авч байх болно” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав “Бид бизнес эрхлэгчдийнхээ санал, бодлыг нэгтгэн Засгийн газарт уламжилна. Цаашид макро эдийн засгийн гол томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр урт, удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллана” гэлээ.

Засгийн газар бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хууль, эрхзүйн тогтвортой байдал, тааламжтай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байна. Энэ хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, зөвлөлийн дэргэд “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ажиллуулж эхэлсэн. Энэ хороог бизнес эрхлэгчдийн талаас МҮХАҮТ удирдаж байгаа юм.   

МҮХАҮТ нь 21 аймагт салбартай, 25 оронд төлөөлөгчтэй, 100 гаруй орны 126 байгууллагатай хамтран ажилладаг, 3400 гаруй аж ахуйн нэгж гишүүнтэй. Танхим энэ онд УИХ-ын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг 13 байгууллага, гадаадын худалдааг дэмжих 28 байгууллагатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC