Шинэ мэдээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ2 сар 22. 16:45Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгаалжээ2 сар 22. 16:33УИХ-ЫН БАС НЭГЭН ГИШҮҮН ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО2 сар 22. 12:47УИХ-ын гишүүн Г.Солтанд хилийн хориг тавьж магадгүй2 сар 22. 11:36Ерөнхий сайд: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ2 сар 21. 15:57НИТХ энэ сарын 26-нд Хотын даргаа сонгоно2 сар 21. 14:23Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ2 сар 21. 12:01Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ2 сар 21. 10:17Үс засуулахад тохиромжгүй2 сар 21. 8:44Улаанбаатарт 0 хэмийн хүйтэн байна2 сар 21. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя2 сар 21. 8:40Татварын байцаагчид үйлчилгээндээ ПОС машин ашиглана2 сар 21. 8:33Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй2 сар 20. 16:23Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ2 сар 20. 16:19Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ2 сар 20. 16:18Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ2 сар 20. 14:26Үерийн даланг гэмтээсэн, аюулгүй ажиллагааг доголдуулсан аж ахуй нэгж байгууллагын газрыг чөлөөлнө2 сар 20. 14:08Дүүргүүдийн Газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо2 сар 20. 13:39С.Мөнхчулуун:МАН гишүүдээ ялгаварлаж байна2 сар 19. 13:36С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар намаасаа хөөгджээ2 сар 19. 12:29

Хотын дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо

/7-р сарын 9/  -  11 цаг 42 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд өмнө нь Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар, “Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрийн урд талбай буюу  “Унагатай хөшөө”-тэй  ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгоод байна.

Өнөөдөр хотын дарга Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дүгээр хорооны 24/5 болон 34 дүгээр байрны дунд иргэн Б.Ганбаатарын эзэмшиж байсан контор үйлчилгээний зориулалт бүхий 650м2 газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу хүчингүй болголоо. Энэхүү 24/5 болон 34 дүгээр байрны СӨХ үүд хүүхдийн тоглоомын талбай, саравч барихаар зураг төсөл боловсруулсан, тохижуулахаар төлөвлөсөн боловч уг тохижилтыг хийх талбай байхгүйгээс үүдэн тухайн байрны оршин суугчид олон жил хүүхдийн тоглоомын талбай, ахмадын амрах саравчгүй, амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжгүй өдий хүрчээ.  Харин хотын даргын энэхүү захирамж гарснаар тухайн байрны оршин суугчид спорт, чийрэгжүүлэлтийн болон ахмадын амрах саравчтай, бүрэн тохижилт бүхий амралтын талбайтай болж, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж байгаа юм. Энэ захирамж гарсантай холбогдуулан хотын дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн хавсралтын “116” дахь хэсэг, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн G/451 дүгээр захирамжийн хавсралтын “46” дахь хэсгийг тус тус хүчингүй болголоо.

Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, цаашид хууль бус газар олголт, газрын харилцаатай хатуу тэмцэхээ мэдэгдсэн юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC