Шинэ мэдээ

Г.Сарангэрэлд 3 жилийн хорих ял оноолоо7 сар 20. 19:42Сэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд7 сар 20. 19:26Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 20. 19:24Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос хандив өргөлөө7 сар 20. 14:45Г.Сарангэрэлийг шүүх хурал болж байна7 сар 20. 14:40Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна7 сар 20. 12:18Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сум цахилгаантай боллоо7 сар 20. 12:15Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна7 сар 20. 12:14Эрсдэлтэй бүсэд суурьшсан, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэхыг үүрэгдлээ7 сар 20. 12:10Эрсдэлтэй бүсэд суурьшсан бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлнэ7 сар 20. 10:27Малчид, иргэд, аялагчдын анхааралд:7 сар 20. 9:53Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:52Үерийн голомтноос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна7 сар 19. 20:09Ноцтой осол гарч, хоёр хүүхэд нас баржээ7 сар 19. 20:06Цагдаагийн алба хаагчдад завь бэлэглэлээ7 сар 19. 18:56"Хүний амь нас эндэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой"7 сар 19. 14:51“Даншиг наадам-Хүрээ цам 2018” ирэх сарын 4,5-ны өдрүүдэд болно7 сар 19. 14:45Зарим ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө7 сар 19. 14:30Аялал, амралтанд гарахдаа юу авч явах вэ?7 сар 19. 13:28Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах үр дүнтэй аргууд7 сар 19. 13:22

Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ

/7-р сарын 10/  -  21 цаг 01 минут

Өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиож байна. 2009 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн парад жагсдаг уламжлалтай.

Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов.

Жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2000 гаруй алба хаагч оролцлоо. Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлалаа.

Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд гадаадын улс орнуудын Элчин сайдын яамны төлөөлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, иргэд хүрэлцэн иржээ.  

1992 оны Үндсэн хуульд “ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заажээ.

Гадаадын улс орнууд ч төрийнхөө далбаанд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд тухайлбал ОХУ жилийн бүрийн наймдугаар сарын 22-нд, АНУ зургаадугаар сарын 14-нд тэмдэглэдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC