Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайдын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа11 сар 17. 11:13Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна11 сар 17. 9:24Б.Наранхүүгийн баярхал11 сар 17. 9:03"З.Энхболд оо Ерөнхийлөгч парламентын хооронд яс хаядаг хэн юм чи"11 сар 17. 8:25УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана11 сар 17. 8:18Ми.Энхболдын айдас У.Хүрэлсүхийн далайлт11 сар 16. 15:42Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив11 сар 16. 11:13Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна11 сар 16. 11:09Үс засуулахад тохиромжгүй11 сар 16. 8:30Улаанбаатарт -5 хэм хүйтэн11 сар 16. 8:252019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 18:10ИРГЭД: "ЖДҮ-гээс зээл авсан гишүүд бүгд огцрох ёстой"11 сар 15. 17:57Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн хариу өгчээ11 сар 15. 17:51Б.Наранхүү: Дүүгийнхээ зээлийг төлж, нэмээд хоёр тэрбум төгрөг дүүдээ өгнө11 сар 15. 14:58УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ11 сар 14. 20:32Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаарджээ11 сар 14. 20:31Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан11 сар 14. 12:13Шуурхай: МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа11 сар 13. 20:52Засгийн газар огцрох уу11 сар 13. 16:29БАЙР СУУРЬ: У.Хүрэлсүхийг үү, Д.Хаянхярвааг уу?11 сар 13. 16:13

М.Энхболд: Дэлхийд ганцхан монгол наадамдаа дэлгэр сайхан наадаарай

/7-р сарын 11/  -  10 цаг 51 минут

УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Бахархах түүх, омогших алдар, хайрлах эх орон нэгтэй, элгэн садан монголчууд аа, 

Та бүхэндээ Тулгар төрийн 2227, Их Монгол Улсаа байгуулсны 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. 

Монгол түмний гайхамшигт соёлын нэгэн тод илэрхийлэл, даян дэлхийд биднийг Монгол гэж танигдуулдаг эртний уламжлалт баяр МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна. Монгол наадам бол зөвхөн баяр цэнгэл биш, ёс бэлгэдлийн, утга соёлын цогц бүрэлдэхүүн юм. 

Энэ жилийн наадмыг Та бид улсаа хөгжүүлж, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох эрхэм зорилгынхоо төлөө томоохон алхам хийсэн амжилтаар угтаж байна. 

Тасралтгүй уруудаж байсан эдийн засаг тасралтгүй өсөж байна. 

2017 оны эхний хагас жилд 676.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын орлого өмнөх оныхоос 842.6 тэрбум төгрөгөөр  өсчээ. 

Гадаад худалдааны бараа эргэлт 1.3 тэрбум америк доллараар нэмэгджээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.4 их наяд төгрөг болж, 2017 оны мөн үеэс 24.6% хувь өслөө. 

Хууль тогтоох дээд байгууллага УИХ арав гаруй жил ярьж, маргасан Тавантолгойн нүүрсний ордын талаар түүхэн чухал гэж хэлж болохуйц Тогтоол баталснаар ирэх онуудад эдийн засаг 10-аас дээш хувь өсөх боломж бүрдлээ. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа. 

Эрхэм хүндэт иргэд ээ,

Эх оронч үзэл, улс үндэстнээрээ бахархах сэтгэл, сайхан ирээдүйг бүтээх эрмэлзлээр монгол хүн бүр бялхам дүүрэн байгаа гэдэгт би итгэдэг. Тийм маргаашийг бүтээж чадна гэдэгтээ бас, эргэлздэггүй ээ. 

Цөөхүүлээ хэрнээ олуулаа юм шиг том орон бол Монгол билээ. Бидний энэ хүч чадлын эх сурвалж нь зөвхөн эв нэгдэлдээ байдаг. Тиймээс эвийг эрхэмлэж, талцал хуваагдлаас хол байх нь эцэг дээдсийн захиж үлдээсэн алтан сургаал билээ. 

Аливаа сайн үйлс, бүтээх эрмэлзэл бүхнийг дэмжиж, гагцхүү хууль ёс, үнэн шударга засагласан нийгмийг бүтээхийн төлөө шамдацгаая. 

Монгол түмэн минь дэлхийд ганцхан монгол наадамдаа дэлгэр сайхан наадаарай. 

Хүлэг бүхэн хурдан, бөх болгон даваатай, сум тоолон мэргэн байг ээ.

Эрдэм төгс иргэнтэй, ирээдүй маргааш нь гэрэлтэй Монгол Улс маань мандан бадрах болтугай. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC