Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал 7 хоногоор хойшиллоо8 сар 17. 12:11Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох санал хүргүүллээ8 сар 17. 11:53Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна8 сар 17. 11:13УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шүүнэ8 сар 17. 10:31ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна8 сар 17. 10:10Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 17. 10:04Үс засуулахад тохиромжгүй8 сар 17. 10:03Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 17. 10:02Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна8 сар 15. 14:44“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлав8 сар 15. 14:41Гол, усны ослоос урьдчилан сэргийлье8 сар 15. 14:20Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулна8 сар 15. 13:58Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан8 сар 15. 11:43Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна8 сар 15. 11:08Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана8 сар 15. 10:35ЗГ:Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томиллоо8 сар 15. 10:26Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна8 сар 15. 10:06Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 15. 10:05У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу8 сар 14. 13:58МАН-ын удирдах зөвлөл хуралдана8 сар 14. 12:37

"Наадмын нээлт Монгол ахуйг харуулсан өвөрмөц, сайхан боллоо"

/7-р сарын 11/  -  19 цаг 45 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа Төв цэнгэлдэхийн гадна байрлаж буй МҮОНРТ-ийн асраар зочилж, ярилцлага өгөв.

-Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга таныг манай асарт хүрэлцэн ирсэнд гүн талархаж байна.

-Баярлалаа. Сайхан наадаж байна уу.

-Сайхан наадаж байна. Та сайхан наадаж байна уу?

-Сайхан наадаж байна. Танай телевизийн асраар хоёр дахь удаагаа зочилж байна. Мөн Үндэсний их баяр наадмаа хоёр дахь удаагаа нээлээ. Наадмын нээлт Монгол ахуйг харуулсан өвөрмөц, сайхан боллоо.

-Та Ерөнхийлөгчийн хувиар энэ жилийн наадмыг Монгол түмэндээ ямар бэлгэшээлтэйгээр угтаж байна. Төрийн тэргүүний хувиар хоёр дахь удаагаа наадмаа нээлээ. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Тийм. Монгол наадмыг нээх амар асуудал биш. Өнгөрсөн жил тангараг өргөөд л ямар ч бэлтгэлгүй шахуу байж байгаад наадам нээхдээ бага зэрэг сандарч байгаа юм шиг мэдрэмжтэй байсан. Тухайн үедээ сандраад л байгаа болов уу гэж бодож байсан ч энэ жил адилхан мэдрэмжтэй байлаа. Уламжлалаа хүндэтгэсэн айдас байх.

-Төр бол ёс хүндэтгэл юм гэж товчхон өгүүлдэг. Өчигдөр та Төрийн далбаа цэнгүүлэх ёслол дээр “…Монгол ёс заншил, өв уламжлалыг дархлах хэрэгтэй…” гэсэн утгатай үг хэлсэн. Цаашдаа Монгол наадмыг дэлхийд сурталчилах, ёслол, хүндэтгэлээ залуу, хойч үедээ өвлүүлэх талаар ямар бодолтой байна вэ?

-Аливаа тусгаар тогтносон улс болгон өөрсдийнхөө өв соёл, түүх уламжлалыг хадгалж үлдээд, түүнийгээ орчин цагтайгаа уялдуулан авч явах үүрэгтэй байдаг. Тэр үүрэг бидний үед ирсэн.

Жишээ нь, эрийн гурван наадам гэж хэлэгддэг бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан бий. Үүнийг хэрхэн хадгалж, авч үлдэх вэ гэдэг нь асуудал дагуулж байгаа. Бөхчүүд хоорондоо маргалдаж байгаа нь ч цаг үе нь шаардсан шинэчлэл. Үүнийг эвтэйхэн давчихвал асуудал бага гарна. Тэгэхээр улсын наадам буюу нүүдэлчдийн соёлыг хадгалсан наадмаа дэлхийд хэрхэн таниулах вэ гэдгээ ярих ёстой. Олимп зэрэг томоохон арга хэмжээ бидний мэдэж байгаачлан оройн цагаар болдог. Нар буусны дараа нээлтээ хийж байгаа нь учиртай. Тэгэхээр Үндэсний их баяр наадмын туг залах ёслолоо өдөр хийгээд, зарим ёслол, нээлтийг орой хийх боломж бий.

Мөн наадмаар үндэсний бөхөөр цэрэг барилдуулахдаа арай бие, хаа сайтай цэргүүдийг барилдуулах хэрэгтэй байна зэрэг санаануудаа наадмын зохион байгуулах комисст хэлээд амжлаа. Монгол Улсаа сурталчилах бас нэг том хэсэг шүү дээ.

-Баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

-Баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.

Эх сурвалж:President.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC