Шинэ мэдээ

Агаарын бохирдолтой холбогдуулан Монгол иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргав8 цаг 18 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсөв9 цаг 29 минутын өмнөСурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ9 цаг 32 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ12 сар 17. 10:40"Aвьяаслаг Монголчууд-2018" шоуны ялагч илбэчин С.Билэгтийн үзүүлбэр12 сар 17. 10:20М.Энхболд: ТББХ-ноос дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганыг удирдахгүй12 сар 14. 16:40Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 14. 9:38Монголын иргэд НҮБ-д Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг хүсэж эхэллээ12 сар 14. 9:36Төв талбайн сүлд модыг өнөөдөр асаана12 сар 14. 9:29Чуулган: Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ12 сар 14. 9:28ИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДИЙН 68 ХУВЬ НЬ ЖДҮЧИН12 сар 14. 9:27"Бөртэ Чоно" наадамд нэр дэвшигч Очирбатын Насанбурмаа12 сар 13. 8:57Садар самууныг сурталчилсан мэдээлэл байршуулдаг 667 вэбсайтын хандалтыг хязгаарлажээ12 сар 13. 8:52АН бүлгээ авч үлдэхээр шийджээ12 сар 13. 8:49Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн12 сар 13. 8:47Цаг агаарын урьдчилсан төлөв12 сар 13. 8:46Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна12 сар 12. 8:4410 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө12 сар 12. 8:42Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа12 сар 12. 8:41Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд арвидна12 сар 12. 8:37

Гадаадад тэтгэлэгээр суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст батламж гардууллаа

/7-р сарын 18/  -  13 цаг 57 минут

Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос, геологийн салбарт мэдлэг чадвартай, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд УУХҮЯ, БСШУСЯ, АМГТГ хамтран зохион байгуулсан сургалтын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст өчигдөр /2018.07.17/ батламж гардуулах ёслол боллоо. Гадаадад 100 хувийн тэтэглэгээр суралцах батламжийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ТЗУГ-ын дарга М.Баяраа, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал нар гардуулан өгсөн юм.

Сонгон шалгаруулалтад оролцсон 17 оюутнаас 2018-2019 оны хичээлийн жилд 16  нь бакалаврын сургалтад тэнцжээ. Харин магистрын сургалтад хамрагдахаар нийт 19 иргэн бүртгүүлснээс, сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 хүнд 2018-2019 онд гадаадад сурах батламж олгосон байна.Батламж гардуулахдаа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болохоор шаваа тавьсан түүхэн цаг үед гадаад улсад газрын тосны чиглэлээр суралцах тэтгэлэгт хамрагдсанд баяр хүргээд, эх орныхоо төлөө өөрсдийгөө дайчлан хичээн суралцаж, шилдэг боловсон хүчин болж ирэхийг хүсэн ерөөв.

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын  хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулжээ.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC