Шинэ мэдээ

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ шалгаж эхэлжээ1 цаг 45 минутын өмнөСЗХ-ны дарга С. Даваасүрэн, “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н. Баяртсайхан нарыг чөлөөлөв1 цаг 50 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав4 цаг 33 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...4 цаг 35 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ5 цаг 8 минутын өмнөЭнэ өдрийн зурхай5 цаг 14 минутын өмнөМУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТЕРРЕСТЭЙ УУЛЗАВ

/7-р сарын 18/  -  14 цаг 05 минут

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр буюу долдугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсыг бүх талаар дэмжин ажиллаж, үр дүнтэй олон төсөл, хөтөлбөрийг НҮБ амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлээд, энэ сарын эхээр Улаанбаатар хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулснаа онцлов. Мөн Монгол Улс 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн албан хаагчдыг оролцуулж эхэлснийг дурдаад, Засгийн газраас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррес олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтуудын хэрэгжилт, ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулах үйл явцад оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа, НҮБ-аас Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр өргөжүүлж ажиллахаа нотлов. Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотоллоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC