Шинэ мэдээ

Агаарын бохирдолтой холбогдуулан Монгол иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргав8 цаг 50 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсөв12 сар 17. 11:14Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ12 сар 17. 11:11ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ12 сар 17. 10:40"Aвьяаслаг Монголчууд-2018" шоуны ялагч илбэчин С.Билэгтийн үзүүлбэр12 сар 17. 10:20М.Энхболд: ТББХ-ноос дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганыг удирдахгүй12 сар 14. 16:40Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 14. 9:38Монголын иргэд НҮБ-д Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг хүсэж эхэллээ12 сар 14. 9:36Төв талбайн сүлд модыг өнөөдөр асаана12 сар 14. 9:29Чуулган: Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ12 сар 14. 9:28ИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДИЙН 68 ХУВЬ НЬ ЖДҮЧИН12 сар 14. 9:27"Бөртэ Чоно" наадамд нэр дэвшигч Очирбатын Насанбурмаа12 сар 13. 8:57Садар самууныг сурталчилсан мэдээлэл байршуулдаг 667 вэбсайтын хандалтыг хязгаарлажээ12 сар 13. 8:52АН бүлгээ авч үлдэхээр шийджээ12 сар 13. 8:49Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн12 сар 13. 8:47Цаг агаарын урьдчилсан төлөв12 сар 13. 8:46Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна12 сар 12. 8:4410 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө12 сар 12. 8:42Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа12 сар 12. 8:41Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд арвидна12 сар 12. 8:37

Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах үр дүнтэй аргууд

/7-р сарын 19/  -  13 цаг 22 минут

Арьсаа цайруулна гэдэг охид, бүсгүйчүүдийн маань хувьд томоохон бэрхшээл болдог билээ. Ялангуяа хаврын хавсарга ойртож байгаа энэ үед арьсаа хурдан хугацаанд цайруулах аргыг мэдээд авчихсан байхад илүүдэхгүй юм. Та хүссэн дэлгүүртээ ороод, дурын нэгэн цайруулагч аваад хэрэглэж болох ч, ийм бүтээгдэхүүнүүдийн орц найрлагын 60%-ийг химийн бодис эзэлдэг болохоор байнга хэрэглэх нь арьс болоод эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй билээ.

Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах үр дүнтэй аргууд
 Тэгвэл бид ямар ч химийн бүтээгдэхүүн ороогүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гэрийн нөхцөлд арьсыг цайруулах маш үр дүнтэй аргуудыг хүргэж байна. Та сурч аваад, хэрэгжүүлээрэй.

1 Жүржийн хальс, тараг

Жүржийн хальсыг хатааж, нунтаг болтол нь нухна. Ингээд үүнээсээ 1 халбагыг авч, 1 халбага тарган дээр хийгээрэй. Энэ холимгоо нүүрэн дээрээ түрхэж, 20 минут байлгах юм. Тус аргыг үр дүнд хүртлээ 7 хоногт багаар бодоход 3 удаа хэрэглэх нь зүйтэй.

Жүржийн хальс, тараг

2 Улаан лоолийн шүүс, тараг, овъёос

Танд дараах зүйл хэрэг болно.

  • 1 халбага овъёос
  • 1 халбага улаан лоолийн шүүс
  • 1 халбага тараг

Дээрх гурвыг хольж, өтгөртөл нь хутгана. Үүнийгээ нүүрэн дээрээ 30 минут тавих юм. Дараа нь бүлээн усаар нүүрээ угаагаарай. Шаардлагатай бол нүүрээ угаачихаад чийгшүүлэгч тос түрхээрэй.

Улаан лоолийн шүүс, тараг, овъёос

3 Сүү, нимбэгний шүүс, зөгийн бал

Та дараах хэмжээний дагуу орцоо бэлдээрэй.

  • 1 халбага сүү
  • 1 халбага нимбэгний шүүс
  • 1 халбага зөгийн бал

Эхлээд сүү, нимбэгний шүүсээ холино. Үүнийхээ дээр зөгийн балаа хийж хутгаад нүүрэн дээрээ 20 минут тавиарай. Дараа нь нүүрээ угаах юм.

Сүү, нимбэгний шүүс, зөгийн бал

4 Тараг

Тараг мэдээж амттай бөгөөд сүүний хүчил агуулдаг тул байгалийн гаралтай цайруулагч гэсэн үг юм. Та ердөө шинэхэн таргийг нүүрэндээ түрхэж, 20 минут байлгахад болох бөгөөд дараа нь нүүрээ угаагаарай. Мөн хүсвэл зөгийн бал юм уу, нимбэгний шүүс дээрээс нь нэмж болох юм.

Тараг

5 Нимбэг

Нимбэгнээс илүү байгалийн гаралтай цайруулагч гэж үгүй. Та нимбэг жимсийг зүсээд тойрог хэлбэрээр нүүрнийхээ арьсан дээр иллэг хийж өгөөрэй. Дараа нь нүүрэн дээрээ нимбэгээ 30 минут байлгаад бүлээн усаар угаана. Өдөр болгон ингэж нүүрээ арчих хэрэгтэй. Гэхдээ нимбэг арьсыг хуурайшуулж мэдэх учраас дараа нь зөгийн бал юм уу, чийгшүүлэгч тос түрхээрэй.

Нимбэг
 

6 Улаан лоолийн шүүс

Улаан лооль арьсыг цайруулж, чийгшүүлдэг. Мөн арьсыг өнгөлөг болгодог билээ. Тиймээс өдөрт нэг ширхэг улаан лооль идэж байх нь зүйтэй. Мөн улаан лоолийн шүүсийг тарагтай хольж, өнжөөд нэг удаа нүүрэндээ түрхэж байгаарай. Ингэвэл танд үр дүн нь тэр дорхноо мэдэгдэх юм.

Улаан лоолийн шүүс

7 Куркума, зандан мод, сүү

Энэ бол арьс цайруулах бас нэгэн шалгарсан арга юм. Танд дараах зүйлс хэрэг болно.

  • 2 халбага нунтагласан зандан мод
  • 1 халбага куркума
  • Жаахан сүү

Зандан мод, куркумагаа өтгөн зуурмаг болтол нь бага багаар сүүнд хийж, хутгана. Дараа нь үүнийгээ нүүрэндээ түрхэж, 20 минут болгоод угаагаарай. Куркума, зандан мод, сүү

8 Папаяа

Папаяа бол чихэрлэг, амин дэмээр баялаг жимс. Харин арьс цайруулах шидтэйг нь хүмүүс тэр бүр мэддэггүй билээ. Өдөр болгон тус жимсийг идсэнээр арьс өнгөлөг болж, цайрдаг бөгөөд мөн маск болгон ашиглаж болдог. Папаяа жимсийг нухаад үүнтэйгээ ижил хэмжээтэй нимбэгийн шүүстэй хольж, нүүрэндээ түрхэх бөгөөд үүнийгээ 20 минут байлгаарай. Дараа нь нүүрээ угаана.

Папаяа

9 Бүйлс, сүү

Энэ аргыг ашиглан арьсаа цайруулж болдог. Та ердөө л бүйлсийг нунтаг болтол нь нухаад сүүнд хийж, өтгөн зуурмаг бэлдээрэй. Ингээд үүнийгээ нүүрэн дээрээ түрхэж, 15 минут болгоод угаах юм. Та өдөр болгон нүүрээ ийм аргаар цайруулж болох бөгөөд тус арганд химийн бүтээгдэхүүн ордоггүйгээрээ тун давуу талтай билээ.

Бүйлс, сүү

10 Төмсний шүүс

Төмсний шүүс нүүрийг цайруулаад зогсохгүй, нүдэн доорх хөх толбо, хавдрыг үгүй хийдэг. Та төмсний шүүсийг шахаж авах хэрэгтэй. Ингээд үүнийгээ хөвөнд шингээн, нүүрээ арчина. Үүнийхээ дараа хаттал нь хүлээгээрэй. Харин бүрэн хатаж, хатуу болсных нь дараа нүүрээ савантай усаар угаахад болох юм. Дээрээс нь төмсний шүүс нь чийгшүүлэх ид шидтэй билээ.

Төмсний шүүс

11 Овъёос, элсэн чихэр

Үүний тулд танд атга дүүрэн овъёос, 3 халбага элсэн чихэр хэрэгтэй. Эдгээрийгээ нимбэгний шүүстэй хольж, скраб хийгээрэй. Гэхдээ холимог хэтэрхий шингэн байж болохгүйг санах нь зүйтэй. Мөн та энэ бэлдмэлээр нүүрээ цэвэрлээд зогсохгүй шүршүүрт орохдоо хүзүүгээ ч угааж болно. Харин долоо хоногт 2-оос олон удаа хэрэглэж болохгүйг анхаараарай.

Овъёос, элсэн чихэр
Эх сурвалж:Саак.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC