Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал 7 хоногоор хойшиллоо8 сар 17. 12:11Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох санал хүргүүллээ8 сар 17. 11:53Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна8 сар 17. 11:13УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шүүнэ8 сар 17. 10:31ЗГХЭГ яамдад шалгалт хийж байна8 сар 17. 10:10Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 17. 10:04Үс засуулахад тохиромжгүй8 сар 17. 10:03Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 17. 10:02Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна8 сар 15. 14:44“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлав8 сар 15. 14:41Гол, усны ослоос урьдчилан сэргийлье8 сар 15. 14:20Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулна8 сар 15. 13:58Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан8 сар 15. 11:43Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Айраг суманд ажиллаж байна8 сар 15. 11:08Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана8 сар 15. 10:35ЗГ:Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томиллоо8 сар 15. 10:26Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна8 сар 15. 10:06Улаанбаатарт 23 хэм дулаан8 сар 15. 10:05У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу8 сар 14. 13:58МАН-ын удирдах зөвлөл хуралдана8 сар 14. 12:37

Үерийн голомтноос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна

/7-р сарын 19/  -  20 цаг 09 минут

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын нийт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдааныг дөрвөн удаа зохион байгуулж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. 

    Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт болсон үерийн гамшгийн нөхцөл байдалтай танилцах, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Улсын онцгой комиссыг мэдээллээр хангах зорилгоор  ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа юм.

   Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангах, үерт нэрвэгдсэн иргэдийн судалгааг гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

   Үерийн голомтод Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК,  Авто зам засвар, арчлал Үерийн голомтотын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын  620 орчим хүн, 100 гаруй нэгж техниктэйгээр ажиллан, эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг тасралтгүй явуулж үерт өртсөн иргэдийг татан гаргаж түр хорогдох байранд  байрлуулан халуун хоол, цайгаар хангах, эд хөрөнгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын  далан босгох, хүчитгэх, шинээр шуудуу гаргаж хуримтлагдсан үерийн усыг зайлуулах, гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн судалгааг гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

  Үерт нэрвэгдсэн 185 өрхийн 668 иргэнийг найман байрлал дахь түр хорогдох байр  /Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургуулийн дотуур байр, 6, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулж, 345 өрхийн 1844 иргэнийг аюулгүй газарт, нийт 530 өрхийн  2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн.   

 Мөн 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд хуримтлагдсан их хэмжээний үерийн усанд иргэдийн эд хөрөнгө өртөхөөс хамгаалах, үерийн усыг зайлуулах, дахин бороо орж үер буухаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 5,1 км шуудуу, далан босгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 99001246

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC