Шинэ мэдээ

Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө10 сар 14. 10:30Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 14. 10:29Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж10 сар 11. 9:51Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ10 сар 11. 9:48Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 сар 11. 9:45Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 11. 8:52Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ10 сар 9. 15:40УИХ-ын нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэц хэлэлцэж байна10 сар 9. 10:15ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа10 сар 9. 9:16Д.ОЮУНХОРОЛ: ИТГЭЛИЙН ЗЭЭЛД 200 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ГАРГАХААР ТООЦООЛСОН10 сар 9. 9:07Ургац хураалт 42-75 хувьтай байна10 сар 9. 9:04Цаг агаарын урьдчилсан мэдээ10 сар 9. 8:51Энэ өдрийн зурхай10 сар 9. 8:51Угаарын хийнд хордсон иргэдийн тоо өнгөрсөн шөнө 26-аар нэмэгджээ10 сар 8. 14:53Баавгай малчны хот руу дахин дайрчээ10 сар 8. 14:49Сурагчдын амралт энэ сарын 28-наас эхэлнэ10 сар 8. 14:49УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ10 сар 1. 11:13Хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн 3 хоног амарна10 сар 1. 9:26Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 1. 9:25“Нэн түрүүнд ХАБ” бага хурлын талаар мэдээлнэ9 сар 30. 9:14

Төгс арьстай бүсгүйчүүдийн өдөр бүр хийдэг 10 зүйл

/8-р сарын 3/  -  14 цаг 38 минут

Хүн бүр өө сэвгүй төгс арьстай нэгнийг мэддэг. Түүнийг харах болгондоо л: Яаж ийм гоё толигор арьстай байдаг байна? Яаж арьсаа арчилдаг юм бол? Ямар брэндын бүтээгдэхүүн хэрэглэдэг юм бол? Харин яг үнэндээ түүний сайхан арьсны нууц бол тун энгийн, ердөө л өдөр бүр хамгийн сайн арьс арчилгааны дүрмийг мөрддөг.

1. Тэр өөрийн арьсанд тохирсон цэвэрлэгчийг хэрэглэдэг

Санта Моникагийн арьс өнгөний эмч Ава Шамбан "Тослог болон батгатай арьсанд салицил, бензол орсон бүтээгдэхүүн маш сайн тохирдог бол хуурай хөгшөрч буй арьсанд чийгшүүлэгтэй гликол эсвэл сүүн шингэн, сэвх нөсөө толботой арьсанд цайруулагчтай альфа гидройдын хүчилтэй нүүр цэвэрлэгч тохиромжтой." 

2. Тэр эрүүл хооллодог

"Омега 3 хүчил нь таны арьсны чийгийг хадгалж байдаг чухал хэрэгчээт хүчил юм. Маалингийн үр болон газрын самар нь омега 3 их хэмжээгээр агуулдаг ба энэ нь арьсны чийгийг бүрэн хадгалж үлддэг байна.  Ногоон өнгөтэй хүнсний ногоо сайн идэж байгаарай.

3. Өглөө оройдоо арьсаа чийгшүүлдэг

Нью Йорк хотын арьс өнгөний эмч Жанет "Арьсаа чийгшүүлэх хамгийн тохиромжтой цаг бол шүршүүрт орсны дараа унтахын өмнө,". Хурц үнэртэй лосьон хэрэглэхээс зайлсхий. Арьсанд ямар нэгэн харшил үүсгэхгүй өдөр бүр түрхэхэд тохиромжтой чийгшүүлэгчийг сонгоорой. 

4. Нүүрэндээ хүрдэггүй

Нью Йоркийн арьс өнгөний эмч Жулиа Цу: Энэ бол хамгийн чухал зүйл. Гараараа нүүрэндээ хүрсэнээр бактери тарааж батга үүсгэж улмаар сорвижилт үрчлээ үүсгэх талтай. 

5. Олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглээд байдаггүй

Нэг дор 2-3 бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Энэ нь арьсыг цочроож нүх сүвийг бөглөн батга үүсгэж болзошгүй. 

6. Нартай бороотой, өвөл, зун жилийн 365 хоног нарны тос түрхдэг

Нью Йорк хотын арьс өнгөний эмч Дэбби Палмер энэ талаар: "Ихэнх хүмүүс наран шарлагын газар эсвэл нартай үед арьсаа хамгаалж нарны тос түрхдэг. Яг үнэндээ бол машин барьж байхдаа ч, онгоцоор нисэж байхдаа ч гүйж байхдаа ч нарны тос түрхэх хэрэгтэй. Нарны хэт ягаан туяа нь арьсыг үрчлээтүүлж хөгрүүлдэг."  Ямар төрлийн нарны тос тохиромжтой вэ?  SPF 30 болон түүнээс дээш. Хоёр цаг тутамд түрхэхээ бүү мартаарай.  

7. Чийгшүүлэх.

Конниктудын арьс өнгөний эмч Мона Гора: Ус дутагдсанаар арьс суларч унжин, уян хатан байдлаа алддаг. Ямар ч төрлийн бүтээгдэхүүн сонгосон чийгшүүлэх үйлчилгээтэйг сонгож байх хэрэгтэй. Өдөрт дор хаяж 8 аяга ус ууж хэвш. 

8. Тэр долоо хоногт 1-2 удаа арьсаа гуужуудаг

Эмч Гора "Бид өдөрт 50 сая арьсны эд эсээ алддаг бөгөөд гуужуулахгүй бол эдгээр нь арьсанд үлдэж арьсыг амархан хөгшрүүлдэг. Хүчил шүлт нь холимог бүтээгдэхүүн сонгосноор гуужуулахад хуурайшуулахгүй. Ганцхан нүүрээ ч биш биеийн арьсаа ч мөн гуужуулах хэрэгтэй." 

9. Нүүр будгийн багснуудаа тогтмол цэвэрлэдэг

Энгэсэгний багсаа 7 хоногт 1 удаа, нүдний багсаа сард 2 удаа бусад нүүр багсаа сард 1 удаа угааж байх хэрэгтэй. 

Хэрхэн цэвэрлэх вэ: Зөөлөн бүтэцтэй шампунийг гарандаа түрхэж норгоод нүүр будгийн багсаа угаана.  Багсныхаа үсийг сайн хөөсрүүлээд усыг нь сайн шавхаж хатаана. Бүрэн хаттал нь хүлээгээрэй.

10. Тэр маш сайн нойроо авдаг

Унтах хамгийн тохиромжтой үе бол  22-23 цаг юм. Энэ үед унтсанаар арьс хамгийн сайн амардаг байна. Мөн дэрний уут тань торго байвал маш тохиромжтой. Торгон материал нь зөөлхөн торгомсог учир үрчлээ үүсгэж арьсанд ачаалал өгөхгүйгээс гадна үсэнд ч гэсэн сайн нөлөөтэй.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC