Шинэ мэдээ

2019-2020 оны хичээлийн жилд ЗГ-аас зарлагдах тэтгэлэгт хөтөлбөрүүд10 сар 18. 9:19Өнөөдөр дараах замуудыг түр хугацаагаар хэсэгчилж хаана10 сар 18. 9:16Туушин зочид буудлын өмнөх шатыг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө10 сар 17. 9:32Дахин нэг бага насны охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарлаа10 сар 17. 9:31Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэнэ10 сар 17. 9:18Байнгын хороод хуралдана10 сар 17. 9:12Үс шинээр засуулбал нас уртасна10 сар 17. 9:09Улаанбаатарт 14 хэм дулаан10 сар 17. 9:08Гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаа таалал төгсжээ10 сар 16. 14:40Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ болон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно10 сар 16. 12:18Хотын даргын мэдрэмжгүй шийдвэр10 сар 16. 10:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна10 сар 16. 9:27“Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг туршиж байна10 сар 16. 9:24Байнгын хороод хуралдана10 сар 16. 9:21Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг баривчиллаа10 сар 16. 9:18"Туушин" зочид буудлын шатыг албадан буулгаж байна10 сар 16. 9:10Энэ өдрийн зурхай10 сар 16. 9:06Хүүхдийн мөнгө авах хүсэлт 80 хувьдаа хүрэхгүй байна10 сар 15. 16:29МАН-ын бүлэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар хэлэлцэж байна10 сар 15. 11:42АН-ын бүлэг хуралдаж байна10 сар 15. 11:39

Улаанбаатарт 25 хэм дулаан

/8-р сарын 4/  -  11 цаг 53 минут

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2018.07.04/ мэдээг танилцуулъя.

Улаанбаатар хот:

Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн сав газраар бага зэргийн бороо, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бороо, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад хэсгээр 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад хэсгээр 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.

 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 95119311

Сэтгэгдэл бичих

Холбоо барих: 95119311, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC