Шинэ мэдээ

Агаарын бохирдолтой холбогдуулан Монгол иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргав8 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсөв9 цаг 36 минутын өмнөСурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ9 цаг 39 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ12 сар 17. 10:40"Aвьяаслаг Монголчууд-2018" шоуны ялагч илбэчин С.Билэгтийн үзүүлбэр12 сар 17. 10:20М.Энхболд: ТББХ-ноос дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганыг удирдахгүй12 сар 14. 16:40Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 14. 9:38Монголын иргэд НҮБ-д Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг хүсэж эхэллээ12 сар 14. 9:36Төв талбайн сүлд модыг өнөөдөр асаана12 сар 14. 9:29Чуулган: Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ12 сар 14. 9:28ИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДИЙН 68 ХУВЬ НЬ ЖДҮЧИН12 сар 14. 9:27"Бөртэ Чоно" наадамд нэр дэвшигч Очирбатын Насанбурмаа12 сар 13. 8:57Садар самууныг сурталчилсан мэдээлэл байршуулдаг 667 вэбсайтын хандалтыг хязгаарлажээ12 сар 13. 8:52АН бүлгээ авч үлдэхээр шийджээ12 сар 13. 8:49Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн12 сар 13. 8:47Цаг агаарын урьдчилсан төлөв12 сар 13. 8:46Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна12 сар 12. 8:4410 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө12 сар 12. 8:42Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа12 сар 12. 8:41Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд арвидна12 сар 12. 8:37

Богд ууланд 5 чиглэлээр аялах боломж бүрдлээ

/8-р сарын 6/  -  10 цаг 53 минут

Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед нийслэлд хамгийн ойр аяллын чиглэлүүдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байна.

Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед нийслэлд хамгийн ойр аяллын чиглэлүүдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иймд эхний ээлжинд Богдхан ууланд явганаар аялагчдын ая тухыг хангах орчин бүрдүүлэхийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн холбогдох газруудад үүрэг болгосныхоо дагуу өчигдөр зарим ажлын биелэлттэй биечлэн танилцлаа. Хийсэн тохижилттой танилцахын зэрэгцээ аяллын замуудыг нээж, иргэд олон нийтийг уриалан “Зайсан-Тэнгэр хад” чиглэлд хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хагас өдрийн явган аялалд Монголын уулын хөтөчдийн холбоо, Уулчин Монгол нийгэмлэг, Эрүүл Монгол, UB хайкин клубын гишүүд болон түүний гэр бүлийнхэн нэгдсэн юм.

ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран Төрхурах, Манзушир, Зайсан, Хүрхрээгийн аманд явган аяллын 5 чиглэл тогтоож, зам жимийг цэвэрлэж, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байрлуулж байна. Нийслэлээ тольдон харж, зураг бичлэг хийх боломжтой өндөрлөг хэсгүүдэд амралтын цэгүүд байгуулснаас гадна алсыг харагч дуран авайг ч аяллын замд суурилуулахаар төлөвлөж байна. Мөн тээврийн хэрэгсэлтэйгээ уулын энгэрт очих аялагчдад зориулан эхлэлийн цэгт зогсоол гаргах аж.

Нийслэлчүүдэд ойрхон, зардал чирэгдэлгүй аялах боломж бүрдүүлэхийн тулд Зайсангийн автобусны эцсийн буудлаас нэг чиглэлээ эхлүүлснийг Ерөнхий сайд сайшаалаа. Тусгайлан унаа машин, хоол хүнс, майхан хэрэгсэл бэлтгэж байж аялдаг, эрүүл агаарт гардаг гэсэн сэтгэлгээг халахад энэ мэт жижиг зүйлст ч анхаарах нь чухал. Туулсан болон үлдсэн зайн хэмжээ, амрах цэгийн дугаар зэргийг хаяг тэмдэглэгээндээ илүү ойлгомжтой бичих, сүүдрэвчийн дээврийг төмрөөр биш бороо салхины үед хүчтэй дуу чимээ гаргахгүй зөөлөн материалаар хийх, гал түлэх, жимс түүж болох газрыг тусгайлан зааж өгч тэмдэглэгээнд оруулах зэрэг санааг Ерөнхий сайд хэлж, тохижилтын ямар ч ажилдаа олон улсын стандартыг баримтлаарай гэж захилаа.

Эрүүл мэнддээ анхаардаг, хөдөлгөөнийг эрхэмлэдэг хэн ч нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж ирээд хагас өдөр уулын аялал хийгээд буцах боломжтой, ийм аялал ямар ч эм, эмчилгээнээс үр дүнтэй гэдгийг явган аялагчид хэлж байв. Үүний бодит жишээ болсон 87, 73 настай ахмадууд Богд уулын замд таарч, хөдөлгөөний гайхамшгийг залууст тайлбарлаж байв. Энэ өдөр гэр бүл, найз нөхдөөрөө алхаж яваа дотоодын аялагчид, бяцхан хүүхдээ дагуулан уулын дугуйгаар аялж, өндөр хаданд авиралт хийж буй гадаадын аялагчид цөөнгүй таарсан нь амралтын өдрүүдэд Богдхан уулыг зоригсод олширсныг илтгэж байв

БОГДХАН УУЛЫН ЯВГАН АЯЛЛЫН ЗАМЫН ЧИГЛЭЛ, ЗАЙ

Төрхурах – Цэцээ гүн  –  8.5 км

Манзушир – Цэцээ гүн  –  8.4 км

Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт  –  4.5 км

Зайсан – Тэнгэр хад  –  6.4 км

Баянзүрхийн товчоо – Тэмээн хад  –  3.1 км

Байгаль дэлхийдээ ойр байхыг, дархан цаазат баян хайрхан Богдхан уулнаасаа эрч хүч авахыг хүсэгч хэн бүхэн ая тааваараа эрүүл агаарт аялах нөхцөлийг ийнхүү бүрдүүлж эхэлсэн тул нийслэлчүүдийг явган аялалд уриалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC