Шинэ мэдээ

Агаарын бохирдолтой холбогдуулан Монгол иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргав7 цаг 22 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсөв8 цаг 33 минутын өмнөСурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ8 цаг 36 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ9 цаг 7 минутын өмнө"Aвьяаслаг Монголчууд-2018" шоуны ялагч илбэчин С.Билэгтийн үзүүлбэр9 цаг 26 минутын өмнөМ.Энхболд: ТББХ-ноос дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганыг удирдахгүй12 сар 14. 16:40Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 14. 9:38Монголын иргэд НҮБ-д Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг хүсэж эхэллээ12 сар 14. 9:36Төв талбайн сүлд модыг өнөөдөр асаана12 сар 14. 9:29Чуулган: Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ12 сар 14. 9:28ИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДИЙН 68 ХУВЬ НЬ ЖДҮЧИН12 сар 14. 9:27"Бөртэ Чоно" наадамд нэр дэвшигч Очирбатын Насанбурмаа12 сар 13. 8:57Садар самууныг сурталчилсан мэдээлэл байршуулдаг 667 вэбсайтын хандалтыг хязгаарлажээ12 сар 13. 8:52АН бүлгээ авч үлдэхээр шийджээ12 сар 13. 8:49Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн12 сар 13. 8:47Цаг агаарын урьдчилсан төлөв12 сар 13. 8:46Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна12 сар 12. 8:4410 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө12 сар 12. 8:42Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа12 сар 12. 8:41Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд арвидна12 сар 12. 8:37

92 иргэнийг авран хамгаалжээ

/8-р сарын 7/  -  12 цаг 56 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж өнгөрсөн 14 хоногийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 92 иргэнийг авран хамгаалж ажилласан.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 3 дахин, объектын гал түймрийн дуудлага 28,5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтарсан нийслэлийн Аврах анги 105-ын завьт эргүүл, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 115 алба хаагч, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх 7447 ширхэг санамж, сэрэмжлүүлэг материал тарааж ажиллалаа.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга, Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу дараах ажлыг зохион байгуулан ажилласан” хэмээв.

Онцгой байдлын газраас үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1697, зөвшөөрөлгүй 1071, нийт 2768 айл өрх, 13 хуулийн этгээдийн судалгааг гаргаж яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага, мэдэгдлийг Баянгол дүүрэг 9, Баянзүрх дүүрэг 55, Сонгинохайрхан дүүрэг 300, Сүхбаатар дүүрэг 131,  Хан-Уул дүүрэг 94, Чингэлтэй дүүрэг 3, нийт 592 айл өрхөд хүргүүлж, Баянзүрх дүүрэг 5 айл өрх, 1 хуулийн этгээдийг албадан нүүлгэсэн байна.

Мөн үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БЗД-ийн 21-р хорооны 1,8 км, СБД-ийн18 дугаар хорооны 1,4 км, ЧД-ийн 7-16 дугаар хороонуудын даланг тус тус цэвэрлэх, ХУД-ийн 11, 14 дүгээр хорооны сэтэрсэн даланг сэргээн засварлах, 12-р хорооны далангийн тунгаагуур хэсэгт дүүрсэн шороог гаргах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC